Авлига, албан тушаалын хэргээр АТГ-т шалгагдаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өнгөрсөн оны наймдугаар сард Монгол Улсын хилээр гарснаас хойш ирээгүй байгаа. Хуулийн байгууллагууд түүний талаар сураг ажиг тавьж, эрэн сурвалжилж байсан боловч Ч.Сайханбилэг “Би оргон зайлаагүй” хэмээн мэдэгдэж байсан билээ.
Харин өчигдөр Олон улсын “Amsterdam & Partners LLP”-ийг хуулийн фирм мэдэгдэл гаргаж, Оюутолгойн гэрээг байгуулсаныхаа төлөө АТГ-т шалгагдаж эхэлсэн Ч.Сайханбилэгийг өмгөөлөх гэж байгаагаа өөрсдийн цахим хуудсаар дамжуулан албан ёсоор мэдэгдээд байгаа.
Ч.Сайханбилэг нь тус компаниас өмгөөллийн туслалцаа хүссэн. Ингэхдээ авлига, албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байгаа шалтгаанаа Ардчилсан сөрөг хүчнийг сулруулах, хяналтандаа авах гэсэн ажиллагаа. Өөрт нь үүсгэсэн Эрүүгийн хэргийг зохимол хэмээн ойлгуулсан нь “Amsterdam & Partners LLP”-ийн мэдэгдлээс харагдаж байна.
Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн авлигын гэмт хэргээ гадны хуулийн фирмээр өмгөөлүүлж байгаа анхны тохиолдол болж байна. Гадны хуулийн фирм ч Монгол Улсын дотоод асуудалд, тэр тусмаа авлига, албан тушаалын гэмт хэрэгт өмгөөллийн үйл ажиллагаа явуулахаар зэхсэн нь улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож буй мэт харагдуулж эхэллээ.
Олон улсын хуулийн фирмийн өмгөөллийн хөлсийг монгол иргэдийн өндөр хэмээн дүгнэдэг Монголын өмгөөлөгчдийн төлбөртэй харьцуулах аргагүй. Ч.Сайханбилэг энэ хуулийн фирд хэдэн мянган ам.доллар төлж байгаа. Энэ зардал харин хаанаас гарсан бэ гэдэг асуудал ч анхаарал татахгүй байхын аргагүй.
Авлигын индексийн үзүүлэлтээр Монгол Улс жил бүр байр ухарсаар байгаа. Монгол Улс өнгөрсөн онд ФАТФ-ын саарал жагсаалтад бичигдсэн гол үзүүлэлтийн нэгд авлигын гэмт хэргүүдийг шалган шийдвэрлэж дийлэхгүй байгаа шалтгаан багтсан.
Харин “Amsterdam & Partners LLP” хуулийн фирм авлигын хэрэгт шалгагдаж байгаа Монгол Улсын экс Ерөнхий сайдын гуйлт өрөвдөм санагдсан уу, Оюутолгой гэдэг дэлхийд цуутай компани анхаарлын төвд нь байна уу гэдэг асуулт сонирхол татаж эхэллээ.
“Amsterdam & Partners LLP”-ийн цахим сайтад тавигдсан мэдээллийг орчуулан хүргэж байна
Монгол Улсын экс Ерөнхий сайд улс төрийн зорилготой ял оноосон асуудалд “Amsterdam & Partners LLP”-ээр хамгаалуулна
“Хараат бус, хууль дээдлэх байдалд Монгол Улсын өнөөгийн засгийн газрын зүгээс аюул заналхийлэл учруулж байна” гэж өмгөөлөгч Роберт Амстердам мэдэгдлээ.
Хэвлэлийн хурлаар дараах мэдээллийг цацсан байна:
2014-2016 онд Монгол Улсын Засгийн газрын Ерөнхий сайдын албыг хашиж байсан Чимэдийн Сайханбилэг нь Монгол Улсын ардчилагчдын сөрөг хүчнийг сулруулах, улс орныхоо баялгийн хяналтыг булаан авахад чиглэсэн хуурамч эрүүгийн хариуцлага ногдуулах гэж байгаа тул “Amsterdam & Partners LLP” компанийг олон улсын хамгаалалтын асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллуулах гэж байна.
Экс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нь 2015 оноос уул уурхайн Рио Тинто фирмтэй Оюутолгой зэсийн хүдрийн төсөлд хөрөнгө оруулах, боловсруулах тухай гэрээнд гүйцэтгэсэн үүргээсээ болоод дөрвөн зүйл ангиар буруутгагдаад байна.
“Ч.Сайханбилэгийн эсрэг үүсгэсэн хэрэг нь ямар ч үндэслэл, нотолгоогүй” гэж ““Amsterdam & Partners LLP” компанийг үүсгэн байгуулагч, өмгөөлөгч Роберт Амстердам мэдэгджээ.
“Энэ тохиолдолд бид төр засгийн нөлөө бүхий хүмүүс шүүх засаглалд шууд хутгалдан орж, сөрөг хүчний хүмүүсийнхээ эсрэг улс төрийн зорилготой хуурамч үр дүн гаргах гэсэн, авлигын эсрэг үйл явцыг хэтрүүлэн ашигласан жишээ гэж харж байна. Экс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эдгээр хэрэгт буруугүй, бид энэ хэргийг нийтэд ил болгоно” гэж Амстердам мэдэгджээ.
Ч.Сайханбилэг нь шүүхийн зохих ёсны шийдвэргүйгээр Монгол Улсад хууль бусаар саатуулагдсанаас хойш өдгөө АНУ-д байгаа юм. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Халтмаагийн Баттулга гарч ирснээс хойш сөрөг хүчний Ардчилсан намын олон тооны гишүүн, хараат бус шүүхийн систем, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид хүчтэй дарамтад өртсөн.
“Тарнсперенси Интэрнэшнл”, “Эмнести Интернэшнл” зэрэг байгууллагуудаас Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрх өргөжиж байгааг тухай хатуу анхааруулж байсан. Тухайлбал, шинэ хуулиар тэрбээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын хувиар шүүгчид болон эрх зүйн системийн өндөр албан тушаалтнуудыг шууд халах эрхтэй болжээ.
“Экс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ашигт малтмал олборлох гэрээг ил тод, хуулийн дагуу парламентын бүрэн эрхийн хүрээнд явуулсан. Энэхүү мөрдөн шалгах үндэслэлгүй ажиллагаа нь шүүх системд төдийгүй баялгийг үндэснийх болгох замаар Монгол дахь гадаадын хөрөнгө оруулагчдад хохирол учруулж байна” гэж Амстердам мэдэгджээ.
“Amsterdam & Partners LLP” компани Ч.Сайханбилэгийн нэрийн өмнөөс энэ асуудлыг өргөнөөр судалж, ойрын хугацаанд шинэ мэдээлэл зарлана гэжээ.
Н.ТУНГАЛАГ
3 comments
ХӨЛСӨЛСӨН ХУУЛИЙН ФИРМЭЭС НЬ ТАНАЙД ТӨЛӨХ ХЭДЭН САЯ ДОЛЛАРАА ХААНААС ОЛСОНЫГ НЬ АСУУЖ,ОРЛОГЫГ НЬ НОТЛУУЛВАЛ ЯАСЫН?!
ene hun mongol hun mun uu ymar ichih nuurgui amitan be ee uunees gadna mongol ulsiin nuutsiig ulandaa gishgej ulsiig hudaldaj baigaa um bishuu aan eh ornoosoo uravsan urvagch bolj yl nemeh heregtei
MONGOL ulsiin ner hundiig delhii dahind hog shaartai hutgaad haylaa daa , iim hunii oromtsog uhej dald orhod yadag b,naa ,ene hulgaich nart tor tomor nuuree haruulah heregtei