Цагаан сарын баярыг угтсан томоохон арга хэмжээнүүдээ цуцлах шийдвэрийг Бээжингийн захиргаа гаргажээ. Шинэ халдварт өвчин короновирусын тархалт ихэссэн БНХАУ нийслэл Бээжин хотод онц байдал зарлаж, Хятадын төмөр зам зорчигчдынхоо тасалбарыг буцаан авах тал дээр бүхий л арга хэмжээг авч эхэлсэн байна.
Үүнтэй холбоотойгоор Бээжин хот цагаан сарын баяраар уламжлан болгон тэмдэглэдэг олон томоохон баяруудаа хориглож байгаагийн дотор сүмийн хөгжөөнт яармаг буюу улаан дэнлүүний баяр, үзэсгэлэн худалдаа зэрэг багтаж байна. Дэлхийн томоохон ухаалаг утас үйлдвэрлэгч Huawei компани ирэх сарын 11-12-ны хооронд Үхань хотоос 600 миллийн зайд байрлах Шиньжинь хотод зохион байгуулагдах арга хэмжээгээ хойшлуулж байгаагаа зарлалаа. Жил болгон уламжлал болгон зохион байгуулагддаг ухаалаг утас хөгжүүлэгчдийн чуулга уулзалт гуравдугаар сар хүртэл хойшилжээ.
Мөн Бээжин, Шиньжин, Гуаньжоу зэрэг их газрын Хятадын томоохон хотуудад амьд амьтан худалдан авч, хүнсэндээ хэрэглэхгүй байхыг анхаарууллаа. Үүнээс гадна Хэбэй мужийн Чиби хотыг тусгаарлах шийдвэр гаргажээ.
Үхань хотоос 120 км зайтай байдаг тус хот ойролцоогоор 500 мянган хүн амтай ажээ. Ингэснээр Хэбэй мужийн дөрөвдөх хот ийнхүү тусгаарлагдаж байна.
Эх сурвалж: CNN