Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо ГССҮТ-ийн хашаанд дулааны шугамын худагт эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлага өчигдөр 13:08 цагт ирсэн байна.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн таван алба хаагч, нэг автомашинтай 5.5 км зам туулан 13:13 цагт очжээ. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат, 33 настай иргэн Б-ын цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.