Манай улс шинэ цагийн иргэдийнхээ хэрэгцээ, шаардлагыг хангахуйц боловсрол олгож чадахгүй байгааг нийтээрээ шүүмжилж буй. Тэгвэл үүнийг хэрхэн баталгаажуулах вэ. Шат шатны боловсролын байгууллагын сургалтын чанар, хөтөлбөр тэгтлээ дордож уу. Чадамж нь ямар байгаа юм бол. Орчин үеийн боловсролын чиг хандлагатай манайхны сургалтын баримт бичгүүд уялдаа холбоотой юу. Хэрэгжилт нь ямар байна вэ. Эдгээр асуултыг “өвөртлөн” Боловсролын хүрээлэнг зорилоо. Тэд 2019 онд хийсэн онцлох судалгаанууд, түүний үр дүнг танилцуулах өдөрлөгийг өнгөрсөн мягмар гарагт зохион байгуулсан юм. Тус хүрээлэнгийнхэн бүх шатны боловсролд судалгаа, үнэлгээ хийж, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулахад оролцдог билээ. Тэр ч утгаараа салбарынхаа болж, бүтэхгүйг судалгаа, нотолгоотой “илчилж”, санал, дүгнэлтээ уг өдөрлөгөөр дамжуулан шийдвэр гаргагчдад хүргэхийг зорьжээ.
ХҮҮХДИЙН ОЮУН УХААН, БИЕ БЯЛДРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТОГЛООМ ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД БАРАГ АЛГА
Хүний тархины хөгжлийн 80 хувь нь зургаа хүртэлх насанд бүрэлддэг болохыг эрдэмтэд баталсан. Энэ нь хүүхдийг аль болох бага наснаас нь хөгжүүлбэл төсөөлснөөс ч илүү үр дүнтэйг хэлж буй юм. Тодруулбал, дэлхий нийтийн чиг хандлагыг харахад бүх боловсролын суурь нь зургаа хүртэлх насанд тавигдаж байна. Харин манайд сургуулийн өмнөх боловсролын чанар хангалтгүй, цэцэрлэгийн хүрэлцээ муугаас жил ирэх тусам сургалтын хөтөлбөрийн дагуу хичээллэхэд хүндрэл үүсгээд буй юм. Цэцэрлэгийн хүүхдүүдийг улсаас баталсан хөтөлбөрийн дагуу сургадгийг ч мэддэггүй эцэг, эх цөөнгүй. Тиймээс бүгдийг боловсролын байгууллагад даатгах биш, цэцэрлэгээс нь эхлээд хүүхдээ ямар хөтөлбөр, төлөвлөгөөгөөр сурч байгааг анхаарч, лавлан, хяналт тавих хэрэгтэй гэсэн үг.
Салбарын сайдын 2013 оны 327 дугаар тушаалаар баталсан Сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлогод “Бага насны хүүхдийн суралцахуйн талаар дэлхийн улс орнуудын баримталж буй чиг хандлага, монгол хүүхдийн онцлогт баримжаалан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлнэ. Сургалтын хөтөлбөрийн зорилго, агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүн, үнэлгээ нь хүүхдийн хөгжлийн ахиц, амжилтын үр дүнд чиглэсэн байна” гэж заажээ. Тэгвэл сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөр эдгээр үүргийг “биелүүлж” чадаж байгаа, эсэхийг Боловсролын хүрээлэнгийнхэн судалсныг товчхон сийрүүлье.
Судалгааны багийнхан цэцэрлэгийн гадаад, дотоод орчин, суралцах үйл ажиллагааг хөндлөнгөөс ажиглах, удирдлагатай нь ярилцах, бэлтгэсэн дасгал, даалгавраар хүүхдийн мэдлэг чадварыг хэрхэн үнэлж байгаа зэргийг судлахад тийм ч хангалттай дүн гараагүй аж. Судалгаанд оролцсон цэцэрлэгүүдийн 50 хувь нь гадаад орчны стандарт хангаагүй, 55.7 хувь нь байгалийн шинжлэх ухаан, танин мэдэхүйн сургалтын хэрэглэгдэхүүнгүй, 72.3 хувь нь гар хурууны булчин хөгжүүлэх тоглоомгүй байж.
Түүнчлэн, хүүхдүүдийн даалгавар гүйцэтгэлийн зарим үр дүн хангалтгүй, аливаа юмсын хажууд, наана байгаа зүйлсийг ялгах наад захын чадваргүй, гурван хүүхэд тутмын нэг нь үлгэр сонсоод ойлгохгүй, асуултад хариулж чадахгүй байсан гэнэ. Харин өөрийнхөө нэр, нас, хүйсийг танилцуулах чадвар 95.5 хувьтай үнэлэгдсэн байна. Судалгааны үр дүнд цөм хөтөлбөрийн бүтэц, бүрэлдэхүүн, хэсгийн холбоо хамаарлыг эргэн харах, багш нарт хичээл заах, аливаа үйл ажиллагааг төлөвлөхөд нь дэмжлэг үзүүлэх байдлаар агуулгыг нь дахин шинэчлэх хэрэгцээ ийнхүү бий болжээ. Хүүхдийг үнэлэх системийг ч багшид ачаалал багатай, тодорхой болгох зайлшгүй шаардлага тулгарсныг судлаачид хэлсэн.
СУРАГЧДЫН СУРЛАГЫН ЧАНАР АНГИ ДЭВШИХ ТУСАМ БУУРЧЭЭ
Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, хүүхдүүдийн сурлагын амжилт ямархуу байгааг одоо “тольдъё”. 2014 оноос хэрэгжүүлж буй сургалтын цөм хөтөлбөрийг салбарын мэргэжилтнүүд өнгөрсөн оны эхээр засаж, сайжруулан, өдгөө мөрдөж байна. XXI зууны иргэн ерөнхий боловсролын сургуулиа асуудал шийдвэрлэх, мэдээлэл боловсруулах чадвартай болж төгсөх учиртай. Үүнийг нь сургалтын хөтөлбөрөөр олговол зохино гэж олон улсад үздэг. Харин манай улсын үе үеийн хөтөлбөр багш төвтэй, судлагдахуунд суурилснаараа эл хэрэгцээ, шаардлагыг биелүүлж чаддаггүй аж.
Үргэлжлэлийг Unuudur.mn сайтаас уншина уу?
2 comments
боловсролын системийг бүрэн өөрчлөх хэрэгтэй Манайх бол бүр 1-р ангиас нь хүүхдийг залхаах сургуульд явах дургүй болгох арга барилаар явагдаж байна. Хүүхдийн сонирхолыг багаас нь төрүүлэх сургалтын чиглэлтэй байж л чадвартай залуу үеийг бэлдэнэ.Дургүй ,тэгээд хичээл даалгавараар шахаж гэртээ ч тоглох завгүй байхаар чинь хүүхэд яаж хөгжиж эрүүл байх юм бэ .Хүн чинь дуртай зүйлээ амархан сурдаг .Тэр баруун б аруун гээд л байдаг газрууд чинь даалгавар гэж өгөхгүй зөвхөн сургууль
дэрээ л сурах юм аа сурна ,хүүхдийн сонирхлыг төрүүлж сургалтаа явуулдаг тэгээд улс орон нь хөгжиж л байна ш дээ. Хүүхдийн төлөө хүний төлөө л байна шүү дээ.Чөлөөтэй байлаа гээд хүүхэд нь сурах зүйлээ сурч л байна. .Сургууль нь анги нь цөөхөн хүүхэдтэй сургууль цэцэрлэгийн хүрэлцээ их. Тэгэхэд манайх 1 ангид 50-60 хүүхэд ширээ сандал нь хүрэлцэхгүй багш нь гэж олон хүүхдийн дунд хичээл заах гэж зовсон хашгирсан, ядарсан хүн. Хүүхдүүд ч гэсэн хөлс нь гоожсон , айсан , залхсан ханиад томуунаас салахгүй яаж байна. Бүх л хүн мэдэж байгаа ш дээ. Хувийн сургуулиуд нь төлбөр гэж хадсан өндөр үнэтэй.
ҮЕ ҮЕИЙН ТӨР ЗАСГЫН ЭРХТЭН ДАРХТАНГУУДЫН ТОГЛООМ ТУРШИЛТЫН ТУУЛАЙ БОЛСОН ХҮҮХДҮҮД ТЭДНИЙ ИРЭЭДҮЙ ЯМАР БАЙГААГААР БҮРЭН ДҮГНЭГДЭЖ БАЙНА.БАГШИЙН СУРГУУЛЬ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН СУРГУУЛЬ ТӨГСӨГЧДӨӨР ХАРАХАД Л БҮГД ШАХАМ ЗӨВ БИЧИЖ ЯРЬЖ ТОО БОДОЖ ЧАДАХГҮЙ ТИЙМ Л ҮЕ ГАРЧ БАЙНА .ТИЙМ ХҮМҮҮС ЭРГЭЭД ЗААГААД ИРЭХЭЭР ЯАЖ Ч ОЛИГТОЙ ХҮН ГАРАХ ВЭ ДЭЭ.ЭХ ОРОНЧ БАЙТУГАЙ ЭХ ОРОН ГЭДГЭЭ БАРАГ МЭДЭХГҮЙ МАЛНУУД БЭЛДЭЖ БАЙГААГАА ХАРААСАЙ.ТӨРД ШАРСАН Л БОЛ ЯАЖ ХУЛГАЙЛАХАА БОДОХ АЖИЛ Л ХИЙДЭГ НИЙТЛЭГ ЖИШИГ ТОГТЧИХСОН ХУУЛЬ НЬ ШУДАРГА БУС БҮГД ХЭЭЛ ХАХУУЛЬД ИДЭГДСЭН НОВШЫН МОНГОЛ БОЛСОН.