– Өнөөдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

“ТУУШИН” ЗОЧИД БУУДАЛ

09:00 цагт: Жолоочийн даатгал – Гэрэгэ КИОСК төслийн нээлтийн арга хэмжээ болно. Уг арга хэмжээнд Монголын банк, даатгалын салбарын төлөөллүүд оролцохоос гадна “Даатгалын салбарын хөгжлийн чиг хандлага, “Финтек ирээдүй” сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 99213773

“АЛЬФА” ЗОЧИД БУУДАЛ

10:00 цагт: Үйлдвэрчний эвлэлийн ажилтнуудад зориулсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж” сургалт болно. Утас: 99027019

ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:30 цагт: Зээлгүй ахмадуудын түр хорооноос ҮАБЗ болон УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн, Нийгмийн бодлогын байнгын хороо, Өргөдлийн байнгын хороонд шаардлага, хүсэлт хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийнэ.

НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМ

12:45 цагт: Транспэрэнси интернэшнл Монгол төрийн бус байгууллага 2019 оны Авлигын индексийг танилцуулна.

АХБ-НЫ МОНГОЛ УЛС ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

13:40 цагт: Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой 500,000 ам.долларын техникийн туслалцааны “Иргэний нийгмийн байгууллагын оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” төслийг Жендэрийн үндэсний хороо, Азийн хөгжлийн банк хамтран Япон улсын Засгийн газрын дэмжлэгтэй 2019-2021 онд хэрэгжүүлэхээр болсон.

Төслийн үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран болон Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр нар албан ёсны мэдээлэл хийнэ. Утас: 70071114, 88332008

БАГШИЙН ХӨГЖЛИЙН ОРДОН

16:30 цагт: Монгол Улсын гавьяат багш Ж.Нямжавын санаачилгаар Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Хөвсгөл аймгийн БСУГ, ЕБС-ийн математикийн ЗАН-ийн багш нар хамтран “Магадлалын онолын заах арга зүйн туршлага, хэрэглэгдэхүүн” үзэсгэлэн дэлгэнэ. Утас: 86061497

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн