БНХАУ-д анх гарснаас хойш хэд хэдэн улсад тархаад буй шинэ төрлийн коронавирусийн халдварын талаар ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Коронавирусээр халдвар Хятадын 13 мужид болон Тайланд, Тайвань, Макао, БНСУ, Японд, мөн АНУ-д бүртгэгдсэн гэх албан бус мэдээлэл байна.
Яамны газрын дарга Д.Нарангэрэл, Эрүүл мэндийн яам ДЭМБ-тай байнгын холбоотой ажиллаж, шинэ мэдээллээр шийдвэр гаргагчид болон холбогдох албан байгууллагуудыг мэдээллээр ханган ажиллаж байна.
Коронавирусийн халдвар ахуйн хавьтлаар дамжиж байсан бол өчигдрөөс агаар дуслын замаар дамжсан тохиолдол бүртгэгдлээ
Энэтхэг, Хонгконг улсаас ирсэн, халуурсан зургаан хүнийг тусгаарлан ХӨСҮТ-ийн лабораторид шинжлүүлэн, короновирусийн халдваргүйг тогтоосон.
Коронавирусийн халдвар ахуйн хавьтлаар дамжиж байсан бол өчигдрөөс агаар дуслын замаар дамжсан тохиолдол бүртгэгдлээ. Агаар дуслын замаар дамжиж байгаа тул хэн ч өвчлөх эрсдэлтэй. Тиймээс халдвар гарсан бүс рүү аль болох зорчихгүй байхыг ЭМЯ-наас анхаарууллаа.