Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг, охин Б. Цэлмэг болон өмгөөлөгч нь өнөөдөр мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд өмгөөлөгч: “Бид найман сарын турш чимээгүй байлаа. Одоо дуугарах цаг нь болсон гэж үзэж байна. Тэгэхээр шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан.Дүгнэлтээр хүзүүний зүүн хажууд улайлт үүссэн байсан, энэ нь боолтын улмаас үүсдэг улайлт.
Мөн цус харвалт нь гэмтлийн гаралтай болохыг тогтоосон. УИХ-ын нэр бүхий гишүүдээс полиграфийн тест авсан байгаа. Дүгнэлтээр УИХ-ын нэг гишүүн асуултанд хариулахдаа сэтгэл санааны хувьд гэм буруугийн түгшүүрийн мэдрэмж өндөр гэж хариу гарсан. Мөн талийгаачийн гар утсыг хурааж аваад шалгаж үзсэн байдаг. Ингэхэд гар утсыг нь хохирогчид хүлээлгэн өгөхөд ямар ч мэдээлэлгүй болсон байсан.
Хэргийг шалгах явцад ар гэрийнхэн рүү нэг нэр бүхий этгээд мессеж бичсэн. Тэр хүн бол энэ хэргийг би мэдэхгүй гээд өөр хэрэгт шалгагдаж байгаа юм байна лээ. Мөн задлан шинжилгээ явуулахын өмнө яаралтай гэсэн үндэслэлээр оруулсан байсан. Шинжилгээний явцад шинжилгээг дутуу хийсэн явдал гарсан байсан. Гар утасны хувьд шинжээч томилохдоо дотор нь юу байна вэ? гэдэгт шинжээч томилсон.
Иймэрхүү эргэлзээ их байна.” гэв.
Харин Батхүүгийн Ганхөлөг : ” Миний дүү Б.Цэлмэг бид хоёр гэр бүлээ төлөөлж, анхны албан ёсны мэдэгдлээ хийх гэж байна. Найман сарын хугацаанд маш их тэвчээртэй хүлээж суулаа. Энэ бол их урт хугацаа. Гэр бүлийнхэнд маань их хэцүү байгааг та бүхэн ойлгож байгаа байх. Бид бол энэ хэргийг гадны нөлөөтэй гэж шууд үзэж байгаа. Өндрөөс унасан гэж байгаа.
Гэтэл унасан тал нь яагаа ч үгүй, нөгөө тал нь хавдсан байсан. Хүзүүн дээр нь заамдалтын ул мөр байсан. Бид ер нь ямар нийгэмд амьдраад байна вэ? Амьд явах баталгаа байна уу? Бид энэ хэргийн төлөө эцсээ хүртэл явах болно” хэмээсэн юм.
1 comment
Номт ч шаах нь шаасаан цаг хугацааны л асуудал ар гэрийхэн зоостой Номт ч зоостой энэн дунд шүүх про хоёрын үнэн худал мэдэгдэнэдээ Батхүү яаж ч согтсон шат руу унаж согтгдог хүн мөнүү