Малайзын Засгийн газар өчигдөр нийт 3737 тонн хог хаягдлыг анх илгээсэн улс орнууд руу нь буцаасан гэж тус улсын Байгаль орчны сайд Ёо Би Ин мэдэгджээ. Тус улсаас 150 чингэлэг хуванцар хог хаягдал тээсэн хөлөг онгоц АНУ, Британи, Франц, Канад тэргүүтэй 13 улс руу хөдөлсөн байна.

2018 онд Хятад Улс гадаадаас хог хаягдал хүлээж авахгүй болсноор өндөр хөгжилтэй орнууд Зүүн өмнөд Азийн олон орон руу хууль бус ачааг тээвэрлэн хүргэгдэх болсон бөгөөд зөвхөн АНУ-аас Малайзын боомтод ирдэг хог хаягдлын хэмжээ хоёр дахин нэмэгджээ.

Малайз бөгөөд өчигдөр буцаасан 150 чингэлэг хогийн 43 нь Франц, 42 нь Британи, 17 нь АНУ, 11 нь Канад руу буцаан илгээгджээ. Чингэлгүүдийг буцааж илгээх зардлыг хүлээж авах улс орнууд, ачаа тээврийн компаниуд хариуцах гэнэ.

Малайзын Байгаль орчны сайд Ёо Би Ин фэйсбүүк хуудастаа “Малайз Улс дэлхийн хогийн цэг болох ёсгүй” хэмээн бичсэн байна. Өнгөрсөн онд Филиппин улс мөн хууль бус замаар ирсэн олон чингэлэг хогийг Канад улс руу буцааж байжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн