Нийслэлийн эрүүл мэндийн газрын найман хос өчигдөр Гэрлэх ёслолын ордонд гэрлэлтээ батлуулж, хуримын ёслол хийлээ. Тус ордон хосуудын хуримын ёслолын үйлчилгээний төлбөрийг 70 хувийн хөнгөлөлт үзүүлсэн байна.
Өчигдөр олон улсын гэр бүлийн өдөр тохиосон. Энэ өдрийг угтан Гэрлэх ёслолын ордон тавдугаар сарыг “гэр бүлийн сар” болгон тэмдэглэж дурсамж өдөрлөг зохион байгууллаа.
Энэ хүрээнд Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран иргэдийнхээ эрүүл энхийн манаанд цаг наргүй ажиллаж яваа эмч, сувилагч нарыг хамруулсан аж.