“Буурын бохь”-ноос хорт хавдар эмчлэх эм гарган авсан байна. Энэ талаар ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Ш.Дэмбэрэлээс хэлэхдээ буурын бохь гэдэг нь буур ороо орсон үед дагзны булчирхайгаас ялгарах өвөрмөц үнэр бүхий хар хүрэн өнгийн шүүрлийг хэлдэг.
Буурын бохь нь буурын орооны ид үед ялгаран гардаг бөгөөд тухайн үедээ шингэн байдаг ч богино хугацаанд өтгөрөн хатдаг. Үүнээс Өвөр Монголын эрдэмтэд эм гарган авсан.
Одоо тэд нутаг буцсан. Харин бид ингэний сүү сүүн бүтээгдэхүүнд судалгаа, шинжилгээ хийн ажиллаж байна.
Сонирхуулахад, Монголчууд орсон буурын бохь /тэмээний эцэг мал/-ийг эртнээс элдэв өвчнийг илааршуулахад хэрэглэж иржээ. Тухайлбал эмэгтэйчүүдийн зарим өвчин, цөсний чулуу хайлуулах, хавдрын эсрэг үйлчилгээтэй хэмээн үзэж эмчилгээнд хэрэглэдэг байж.