Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн “Анна Каренина”-г Монголд анх удаа театрын жүжиг болгон тавих гэж байгаа билээ.
Зуу гаруй жилийн өмнөх уг зохиолыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бол ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг ажиллаж бууй юм байна.
Харин Щербатский вангийн дүрд Монгол Улсын ардын жүжигчин П.Цэрэндагва, Б.Отгонбат, Щербатская хатагтайн дүрд гавьяат жүжигчин Ж.Оюундарь, жүжигчин Ц.Баясгалан нар сонгогджээ.
Жүжгийн албан ёсны нээлт ирэх хоёрдугаар сарын 29-нд болох бөгөөд нээлтээс хойш өдөр бүр УДЭТ-ын тайзнаа тоглогдох аж.