Монгол Улсын хүн ам 2019 оны жилийн эцэст урьдчилсан дүнгээр 3.3 сая болж, өмнөх оноос 63.1 мянган (1.9%) хүнээр өслөө. 1000 хүнд ногдох төрөлт 24.3, нас баралт 5.2, ердийн цэвэр өсөлт 19.1 байна. 1000 хүнд ногдох төрөлт өмнөх оноос 0.1 пункт, нас баралт 0.2 пунктээр буурчээ.
Улсын хэмжээнд 2019 оны байдлаар 80251 хүүхэд төрсний 78223 (97.5%) нь Монгол Улсад, 2028 (2.5%) нь гадаадад төрсөн байна. 1000 хүнд ногдох төрөлт Баян-Өлгий, Ховд, Орхон аймагт болон Улаанбаатар хотод улсын дунджаас 0.2-3.5 пунктээр дээгүүр, бусад аймагт 0.1-12.9 пунктээр доогуур байна.