Үндэсний стастикийн хорооны 2018 оны байдлаар гаргасан мэдээллээр Монгол Улсын нийт хүн амын 60.8 хувь нь сонгуулийн насныхан буюу 2.008.025 иргэн байгаа аж.
Сонгуулийн насныхныг нийгмийн өөрчлөлтийн үеэр нь ангилбал, нийт сонгогчдын 41.5 хувийг миллениал үе буюу 25-40 насны хүмүүс бүрдүүлж байна.
Дараа нь 28.7 хувийг нь Generation X үе буюу 1965-1979 онд төрөгсөд бүрдүүлэх бол 17 хувийг тавин таваас дээш насныхан, үлдэж буй 12.1 хувийг Generation Z үе буюу 1995-2015 онд төрсөн сонгуулийн насныхан эзэлж байна.