Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Австралийн тэтгэлэгээр суралцах хүсэлтийг цахимаар авч байна – updown.mn

Австралийн тэтгэлэгээр суралцах хүсэлтийг цахимаар авч байна

Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөр нь Монгол, Австрали хоёр орны хөгжлийн гол хөтөлбөр юм. Энэ тэтгэлэгт хөтөлбөрийн шугамаар 1990-ээд оноос хойш 500 гаруй Монгол иргэн Австрали улсад суралцан төгсөж Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулж иржээ.

Австрали, Монгол Улсын Засгийн газрууд хамтран сургалтын чиглэлийг тогтмол шинэчлэн, хөтөлбөрийн үндсэн зорилгод нийцүүлэн Монгол Улсын иргэдэд бакалаврын болон дараах түвшний боловсрол эзэмших боломжийг олгодог.

Сургалтын тэргүүлэх чиглэлүүдийг болон бусад шаардлагатай мэдээллийн дэлгэрэнгүйг http://australiaawardsmongolia.org цахим хуудаснаас үзнэ үү.

Тэтгэлэгт юу багтах вэ?

  • Австралид ирж, буцах онгоцны зардал
  • Австралид очиж суурьших нэг удаагийн тэтгэмж
  • Сургалтын бүрэн төлбөр
  • Амьжиргааны зардал
  • Академик сургалтын удиртгал хөтөлбөр
  • Тэтгэлэгт хугацааны эрүүл мэндийн даатгал
  • Академик сургалтын нэмэлт дэмжлэг
  • Судалгааны ажлын зардал /зөвхөн судалгааны оюутанд хамаарна/

Өргөдөл хэрхэн гаргах вэ?

Тэтгэлэгт хөтөлбөрийн материал хүлээн авах хугацаа 2020 оны 2 дугаар сарын 1-нд эхлэн 4 дүгээр сарын 30-нд хаагдана. Өргөдлийг цахимаар гаргах бөгөөд дурдсан хугацаанаас хоцорсон материал хүлээн авдаггүй тул анхаарна уу.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн