2020 оны УИХ-ын сонгуулийг олон мандаттай томсгосон мажоритар тогтолцоогоор явуулах тухай хуулийг УИХ-аас батлаад байгаа. Гэхдээ хараахан тойрог, мандатын асуудлыг шийдээгүй байна. Үүнийг сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-нээс өмнө тодорхой болгох ёстой хуулийн дагуу УИХ бэлтгэл ажлаа хийж байгаа гэнэ.
УИХ-ын гишүүдийн мэдээлж байгаагаар тойрог, мандатын асуудлыг ирэх долоо хоногт парламентаар хэлэлцэж эхлэх гэнэ. Мөн 2020 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтын товлон зарлах тогтоолыг 2 дугаар сарын нэгнээс өмнө батлах учраас сонгууль товлон зарлах тогтоолыг СЕХ-ноос удахгүй өргөн барих байхаар төлөвлөж байгаа гэнэ.