Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр болон Төв номын сангийн барилгын шинэчлэлтийн талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг байр сууриа илэрхийлжээ.
Ё.Баатарбилэг: 2020 оны улсын төсөвт суусан Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр болон Төв номын сангийн шинэчлэлтэд тус бүр 2 тэрбум төгрөг суусан. Энэ мөнгөөр барилгуудыг засах, техник, тоног төхөөрөмжийг сайжруулах, сандлуудыг шинэчлэх зэрэг ажлыг хийнэ.
Эдгээр барилгыг шинэчлэн барихад олон тэрбум төгрөг шаардлагатай. Тийм мөнгө байхгүй. Тиймээс засвар хийнэ. Тайван амгалан байж болно. Театруудыг нураахгүй. Сонгууль дөхөж байна. Аливаа юмыг улстөржүүлэх боллоо. Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарыг энэ улстөржилтөөсөө хол байлгахыг улстөрчдөөс, улстөржсөн мэдээлэл гаргаж байгаа хүмүүсээс хүсэж байна.
Олон жил орхигдсон соёл урлагийн салбарт 2019, 2020 онд их хэмжээний төсөв тавьсан. Үүнийг нь салбарт шингээж, ном журмынх нь дагуу ажиллахыг хүсэж байна. Биднийг ажил хийлгэж өгнө үү“ хэмээн харицлсан байна. Лхагва гарагт БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг дээрх барилгуудад ажиллан нөхцөл байдалтай танилцаж, шаардлагатай тоног төхөөрөмж, засварын ажлын талаар мэдээлэл авах гэнэ.