Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Угаарын хий мэдрэгчийг өнөөдрөөс айл өрхүүдэд суурилуулна – updown.mn

Угаарын хий мэдрэгчийг өнөөдрөөс айл өрхүүдэд суурилуулна

Өчигдөр буюу ням гарагт нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын дарга, хэлтсийн дарга нар хуралдаж эхний ээлжинд нийлүүлэгдэж буй угаарын хий мэдрэгчийг айл өрхөд, хүргэх, суурилуулах, зөвлөмж мэдээллийг хэрхэн зохион байгуулж ажиллах тухай хэлэлцэж, үүрэг чиглэл өгсөн юм.

Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтсээс угаарын хий мэдрэгчийг тараах, суурилуулах ажилд оролцох албан хаагчдад сургалт явуулав.

Энэ удаа Сүхбаатар дүүрэгт 1902 угаарын хий мэдрэгч хуваарилагдсан бөгөөд үүнээс 11 дүгээр хороонд 649, 15 дугаар хороонд 1253-ыг өнөөдрөөс суурилуулж эхэлнэ. Ингэхдээ өрх бүрт угаарын хий мэдрэгчийг хэрэглэх гарын авлага, зөвлөмжийг хамтад нь өгнө.

Сүхбаатар дүүргийн ЗДТГ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн