“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 01-р сарын 10-ны өдрүүдэд таван удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 308,323,054 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:
Нийт 42 компанийн 2,281,238 ширхэг хувьцаа 308,323,054 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | INV | Инвескор ББСБ | 17,999 | 46,338,742 |
2 | MNDL | МАНДАЛ ДААТГАЛ | 763,359 | 38,529,794 |
3 | TUM | ТҮМЭН ШУВУУТ | 232,876 | 35,811,878 |
4 | LEND | ЛЭНДМН ББСБ ХК | 820,635 | 33,872,468 |
5 | APU | АПУ | 51,941 | 31,955,741 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | BDSC | БиДиСек ХК | 530,071 | 90,216,211 |
2 | GLMT | Голомт Капитал ХХК | 436,070 | 69,849,300 |
3 | ARD | Ард капитал групп ХХК | 500,272 | 65,116,996 |
4 | TDB | Ти Ди Би Капитал ХХК | 243,570 | 60,781,840 |
5 | BUMB | Бумбат-Алтай ХХК | 161,281 | 52,576,181 |
Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2. ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа:
2019 оны 01-р сарын 06-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрүүдэд Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа явагдаагүй байна.
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
2020 оны 01-р сарын 10-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,666,530,611,860 төгрөг болсон бол “ТОП 20” индекс 19248.79 нэгж болж өмнөх долоо хоногоос 1.35 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ