УИХ-ын гишүүдийн шинэ жил өнөөдөр Их тэнгэрт болох гэнэ. Гишүүдийн шинэ жилийг өнгөрсөн 12 дугаар сарын 27-нд товлосон хэдий ч ирц хүрэлцээгүйн улмаас хойшлуулжээ.
Иимд тэд өнөөдөр буюу 2020.01.13-нд шинэ жилээ тэмдэглэх гэж буй юм байна. Шинэ Үндсэн хуулийг 1992.01.13-ны өдөр баталж байсан түүхтэй.
Энэ удаагийн парламент Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан үйл явдлыг бэлгэшээн, уг өдрийг сонгон шинэ жилээ тэмдэглэхээ тогтсон нь энэ ажээ.