Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнгөрсөн онд болон энэ онд хэрэгжүүлэх ажлаа танилцуллаа.
Үүнд :
▪ Төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмлээ.
▪ Энэ онд төрийн албан хаагчдын цалин дунджаар 15 хувиар нэмэгдэнэ.
▪ Тэтгэвэр, тэтгэмжийг дунджаар 30,000-40,000 төгрөгөөр нэмэгдүүлнэ.
▪ Хугацаанаасаа өмнө тэтгэвэрт гарсан 21 мянган иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ.
▪ Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид энэ онд шимтгэлээ нөхөн төлөх боломжтой.
▪ Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлснөөр даатгалын сангийн орлого 133 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ.
▪ Эхчүүд төрүүлсэн болон үрчилж авсан хүүхдийн тоогоор шимтгэл төлсөн хугацаасаа 1.6 жилээр нэмж тооцуулна.
▪ Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг 2021 онд хэрэгжүүлнэ.