Украины иргэний агаарын тээврийн компанийн нисэх онгоцтой холбоотой эмгэнэлт явдалд буруутай бүх хүнийг шийтгэж, амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хангалттай хүндэтгэх болно гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ. Тэрбээр Иранд Украины онгоц осолдсонтой холбогдуулан ард түмэндээ хандан дүрс бичлэгээр үг хэлэхдээ ийнхүү мэдэгдлээ.
“Ираны Ерөнхийлөгчтэй утсаар ярих үеэрээ бид буруутнууд хариуцлагаас мултрахгүй гэж тохиролцсон” хэмээн В.Зеленский мэдэгджээ. Украины шинжээчид Ираны шинжээчидтэй хамтран ослын шалтгааныг тодруулж байгаа болохыг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.
В.Зеленский мөн амиа алдсан хүмүүсийн ар гэрт Засгийн газраас санхүүгийн тусламж үзүүлж, Ираны талаас, даатгалын компаниуд болон агаарын тээврийн компаниудаас нөхөн төлбөр авахад тусалж дэмжинэ гэж амлажээ.