Хүн ам, орон сууцны тооллогын ажлаар явсан мэргэжилтнүүд 2-7 насны гурван хүүхэд харгалзах хүнгүй, хоол ундгүй хүйтэн гэрт хоёр хоносон байхад нь таарч, хүүхдийн тусгай 108 утсанд дуудлага өгчээ.
Хүүхдүүд Баянгол дүүргийн 22 дугаар хороонд амьдардаг бөгөөд хоол ундгүй, хүйтэн гэрт байсан тэднийг Бямба гаригт албаны ажлаар явсан хүмүүс олж анхны тусламжийг үзүүлж, дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгчээ.