1.Нас бие гүйцсэн эрэгтэй хүний зүрх ойролцоогоор 340 гр, эмэгтэй хүнийх 250-280 гр орчим байдаг.
2. Зүрх нэг минутад дунджаар 5.5 литр цус хүлээн авч, бүх биеэр тараадаг. Ачаалалтай үед 30 л хүртэл цус шахдаг.
3. Зүрхээр өдөрт 8000 л орчим цус дамжиж, 100 000 км орчим замыг туулдаг байна.
4. Бидний зүрх минутад дунджаар 70-75 удаа цохилдог.
5. Өдөрт зарцуулах энерги нь ачааны машин 30 км замыг туулахтай тэнцэнэ.
6. Бүх амьдралын турш нийтдээ 2.5 тэрбум удаа зүрх цохилдог. /дундаж насжилт 70 гэж үзвэл/
7. Ургийн зүрхний цохилт насанд хүрсэн хүний зүрхнээс 2 дахин илүү хурдан цохилдог.
8. Ургийн зүрх өдөрт 60 л орчим цус шахдаг.
9. Хүний биеийн цусны судасны нийт урт нь экваторын уртаас 3 дахин их буюу 120.000.000 метр.
10. Нэг куб миллиметр цусанд 4.5-5.5 сая улаан эстэй. Эдгээр нь бие махбодод тасралтгүй бий болж, 120 хоног тутам бүрэн сэргээгддэг.
11. Статистикийн мэдээгээр зүрхний шигдээсийн дийлэнх нь даваа гарагт өглөө эрт тохиолддог.
12. Хүн төрөлхтний түүхэнд зүрхний өвчнөөс болж нас барсан хүний тоо дайн тулаанд хороогдсон хүний тооноос илүү.
13. Зүрхээр дамжих цус хүний биеийн бүхий л эд, эсэд хүрдэг боловч ганцхан нүдний эвэрлэг бүрхэвчийг л тэжээдэггүй.
14. Хамгийн хүчирхэг булчин бол мэдээж зүрх.
15. Дэлхий дээрх хамгийн том зүрхтэй амьтан бол цэнхэр халим. 680 гаруй кг жинтэй.
16. Боловсролтой байх тусам зүрхний өвчлөл бага байх магадлалтай.
17. 1967 оны 12-р сарын 3-нд Өмнөд Африкийн доктор Christian Barnard нь анхны зүрх шилжүүлэх мэс заслыг хийжээ. Хэдийгээр өвчтөн 18 хоног амьдарсан ч энэ нь анхны амжилттай зүрх шилжүүлэн суулгах мэс засалд тооцогддог.
18. Инээх нь цусны судасны ханыг өргөсгөж цусны урсгалын хурдыг 20 хувиар нэмэгдүүлдэг.
19. Найрал дуу дуулж байх үед бүх дуучдын зүрхний хэмнэл нэг байдаг байна.
Тэгэхээр ийм чухал хэсгээ бид эрүүл байлгахын тулд аль болох стрессээс хол байж дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолтыг эрхэмлэх нь зүйтэй юм.
Зүрх судасны өвчнөөс сэргийлэх энгийн таван дадал
1. Артерийн даралтыг хэвийн хэмжээнд барих. Ялангуяа цаг агаарын өөрчлөлтийг гойд анхаарах хэрэгтэй. Артерийн даралт ихтэй хүмүүст хэт халуун нь аюултай юм. Шигдээсийн ихэнх хувь нь шинэ жилийн үеэр болон зуны цагт бий болдог.
2. Цусан дахь сахарын хэмжээг хэвийн түвшинд барих. Та өдөрт ердөө 30 минут алхахад хангалттай.
3. Тамхинаас гарах. Харин татдаггүй бол дам тамхидалтаас өөрийгөө олон эргэн тойрны хүмүүсээ хамгаалаарай.
4. Илүүдэл жингээ хасах. Үүний тулд эхлээд хэвийн жингээ мэддэг байх хэрэгтэй. Биеийн жинг /кг/ хуваах нь өндрийн /метр/ квадратад хуваана. Энэ үзүүлэлт 18.5 – 25 -ын хооронд гарч байвал таны жин хэвийн гэсэн үг.
Дасгал, хөдөлгөөн хийж хэвшээрэй.
5. Хоолондоо амьтны гаралтай өөх тос, холестерин агуулсан хүнсний бүтээгдэхүүн аль болох бага хэрэглэх хэрэгтэй. Жимс ногоо, тахианы мах, ургамлын тос, загасны махыг түлхүү хэрэглэх нь зүйтэй.
НЭМҮТ