2020-01-10 15:381min06

Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийг баталлаа: Зургаа хүртэл сая төгрөгийн зээлтэй иргэд зээлээ тэглүүлнэ

uih

Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, санал хураалтад оролцсон гишүүдийн 79.5 хувийн саналаар тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг баталлаа.

Уг хуульд тусгагдсанаар бол:

-Зургаа хүртэл сая төгрөгийн зээлтэй иргэд зээлээ тэглүүлнэ.
-Зургаан саяас дээш төгрөгийн зээлтэй иргэдийн зээлээс зургаан саяыг нь тэглэж, үлдсэнийг нь иргэн өөрөө төлнө.
-Нэг сая төгрөгөөс бага хэмжээний зээлтэй иргэдийн зээлийн нэг сая төгрөгийн зөрүүг бондын эрхийн бичгээр буцааж олгоно.
-Тэтгэврийн зээлгүй 194 мянган иргэнд нэг сая төгрөгийн бондын эрхийн бичиг өгнө.
-Бондын эрхийн бичгийг 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн гаргана.
-Тэтгэврийн зээлгүй ахмадууд 2021 оны тавдугаар сарын 1-нээс өмнө нас барсан тохиолдол үр хүүхдэд нь бондын эрхийн бичгийг шилжүүлнэ.
-2019 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө тэтгэвэр барьцаалан зээл авсан иргэн нас барсан бол зээлийг нь тэглэнэ.
-Ахмад настан жилд нэг удаа зургаан сарын хугацаатай тэтгэврийн зээл авах эрхтэй болох юм

6 сэтгэгдэлтэй

  • Өндөр настан

    2020-01-10 17:01 at 17:01

    Ахмадуудаа харж үзсэн зөв шийдвэр байна Цагаан сараар өр зээлгүй сэтгэл төвшин шинэлэх нь

    Хариулах

  • zeeltei owgon

    2020-01-10 17:51 at 17:51

    bayrallaa tor zasag min

    Хариулах

  • oyunhorol

    2020-01-10 22:08 at 22:08

    zail zail yrunhii saidaa songuuliaar oyunhorol mgeh met nowshnuudaa turuus zailuularai

    Хариулах

  • Нэргүй

    2020-01-10 22:12 at 22:12

    yun bold ve ternees chin umnu zunduu undur nastanguud nas barna sh deeee

    Хариулах

  • зочин

    2020-01-10 23:55 at 23:55

    Төр засагтаа баярлалаа. Бурхандаа талархаллаа

    Хариулах

  • Нэргүй

    2020-01-11 10:02 at 10:02

    монголчуудыг залхуу унхиагүй байлгах бүх бодлогыг маш сайн хэрэгжүүлдэг шүү

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй