Нисэх буудлуудын нэрийг өөрчиллөө

Нисэх буудлуудын удирдах газраас Олон улсын нисэх буудлуудын нэрийг өөрчлөх, тэдгээрийн ашиглалтын талаар авах арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний нисэхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн боловсруулж Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд байгуулагдсан “Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудал”-ыг “Чингис хаан” Олон улсын нисэх буудал, Улаанбаатар хотын Буянт-Ухаа дахь “Чингис хаан” Олон улсын нисэх буудлыг “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал гэж тус тус нэрлүүлэхээр боллоо.
Мөн “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлыг олон улс болон орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, нисэхийн сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар үйлчилгээ болон онцгой байдал, иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд ашиглахаар Монгол Улсын Засгийн газарт өргөн барьж тогтоолыг батлууллаа.
8 сэтгэгдэлтэй
Нэр оноогч
2020-01-10 13:33 at 13:33
Ингэж ажил тарих нь ямар ашигтай юм бол Хуучныгаа байснаар нь нэрлээ Шинийгээ байгаа газраар нь Хөшигт л гэчихгүй зүгээр
Нэргүй
2020-01-13 13:28 at 13:28
Teneg yum bol duugui l bai da chi! Uhseni chini Hushigt gej .. Zugeer neg neg gazrin nereer nerleed b h yum uu Bitgii balair buhel buten ULS in niislel deh OUNB in nerig ezen Chingeseeree nerlehgui yadag yum! Shuumjleh yumaa olj yadaj de!!!
сумьяа
2020-01-11 09:45 at 09:45
тэгвэл, нэг хэсэгтээ л хүмүүс будилах юм байна. Чингэс хаан буудал дээр тосоорой гэхэд нь Хуучин буян ухаагаа л Чингэс гээд дассан учир…холион бантан болгох юмаа. Нэр мундсан биш дээ…
Нэргүй
2020-01-13 13:30 at 13:30
Budilaad, tuuruud uhehgui l baih chi hu! Huneer tosuuldag huduuniihun ugaasaa l tendee buuna sh te kkk
Зочин
2020-01-11 15:36 at 15:36
Олон улсын хэмжээнд байнга яригдаж байх учраас Хөшигтийг Чингис хаан гэх нь зөв. Бид Чингис хаанаараа бахархахаас гадна Монгол улсын түүхэн хүн шүү гэдгийг нь байнга баталгаажуулж, ашиглаж байх ёстой. Тэгэхгүй бол өөр улсууд Чингис хаанд маань эзэн суух гээд байгааг сонсож л байгаа байлгүй.
Нэргүй
2020-01-11 22:59 at 22:59
Harin tiim
Нэргүй
2020-01-11 20:13 at 20:13
zugeer jamuh geed nerelchihguidee
Zochin
2020-01-11 23:59 at 23:59
Chinges khan olon ulsiin niseh buudal gej nerleh ni mash zub.