Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг энэ цаг үед хуралдаж байна. Уг бүлгийн хуралд МАН-ын дарга У.Хүрэлсүх болон ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар оролцжээ.
Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс нэг ч төгрөгийн хандив авахгүй. Гэхдээ нэр дэвшигчдэд ёс зүйн болон олон нийтийн дундах рейтингийн шалгуур тавина” гэдгээ мэдэгдлээ.