УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг зургаадугаар сарын 24-нд байхаар товлох саналаа Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-д хүргүүлжээ.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд санал авах өдрийг сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-нээс өмнө тогтооно хэмээн заасан байна. Уг заалтыг үндэслэн дээрх саналыг хүргүүлсэн бөгөөд УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд шийднэ гэдгийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээлэв.

Түүнчлэн аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийг 10 дугаар сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөж буйг дурдаад, дээрх хоёр сонгуулийг зохион байгуулахад зориулж улсын төсөвт 20 тэрбум төгрөг тусгасан гэлээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн