“Тэтгэврийн зээлийг тэглэх” тухай яриа нийгэмд өрнөж, улстөрчид, эдийн засагчид, судлаачид, иргэд өөр өөрийн байр суурийг илэрхийлсээр байна. Ахмадуудын хувьд зарим нь тэтгэврийн зээлийг тэгэлчихвэл сайхан л байна гэх авч, эдийн засаг нь дийлэх байгаа даа гэх зовнил сэтгэл нь байгааг нуухгүй байна.
Твиттер хуудсанд улстөрийн аливаа шийдвэрт шүүмжлэгч байр сууринаас хандагч бүлэг байдаг гээд хэлчихэд хэлсдүүлсэн болохгүй биз. Тэгвэр энэ хэсэг бүлэг хүмүүс тэтгэврийн зээлийг тэглэх болсонтой холбоотой асуудалд ямар байр сууринаас хэрхэн жиргэлдэж буйг сонирхоё.
Сонирхуулахад: Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “тэтгэвэр барьцаалсан зээлийг нэг удаа төлөх хуулийн төсөл”-ийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Харин Сангийн сайдын хувьд тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг дэмжихгүй байгаа байр сууриа Ikon.mn сайтад ийнхүү илэрхийлсэн байгаа юм.
Ikon: Сангийн сайдын хувиар тэтгэврийн зээлийг тэглэх асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Монголбанкны Ерөнхийлөгч асуудал боловсруулаад ҮАБЗ-д танилцуулсан. ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Засгийн газар шийдвэрээ гаргасан.
Төрийн болон арилжааны банкнаас авсан зээл, банк хооронд үүссэн харилцааг Монголбанк болон банкны системийнхэн тодорхой шийдэл гаргаж шийдье гэдэг санал оуулрж ирсэн. Үүнийг Засгийн газраар хэлэлцсэн. Салхитын мөнгөний ордыг ашиглалтад оруулах замаар энэ асуудлыг шийдэх юм байна гэж ойлгосон.
Би байр сууриа илэрхийлсэн. Улс төрийн шийдвэр гарчихлаа. Засгийн газар кабинетын зарчмаар ажилладаг.
Ikon: Таван жилийн хугацаатай, зургаан хувийн хүүтэй, хаалттай бонд гаргана гэж байгаа?
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Засгийн газар бонд гаргахгүй. Нээлттэй бондыг хөрөнгийн зах зээл дээр зараад яваад байж болдог, хаалттай бонд бол зарагдахгүй гэсэн үг.
Ikon: -Засгийн газар бонд гаргахгүй гэлээ. Тэгвэл хаанаас бонд гаргах вэ?
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: -Засгийн газар бонд гаргахгүй. Тэгэхээр Салхитын мөнгөний ордтой холбоотой компанийн л бонд байна байх.
Ikon: -Бондыг эргэн төлөх хөрөнгө нь улсын төсвөөс гарах юм уу?
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: -Улсын төсөв үүнд оролцохгүй.
Ikon: -Засгийн газрын энэ шийдвэрт ОУВС ямар байр суурьтай байгаа вэ?
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: -Удахгүй ОУВС-гийнхан ирнэ. Энэ асуудлыг ОУВС дэмжинэ гэж бодохгүй байна.
Бэлтгэсэн Н.БАТАА
2 comments
batzandan bold nariig bolon shine namiig olon xvn demjij bga
Энэ бол зээл авсан олонх дээр тоглож буй зөвхөн хувийнхаа эрх ашгийг дээдлэсэн хэдэн улс төрчдийн улс төрийн шоу. Хэрэв ахмадуудаа үнэхээр бодсон буянт ажил байсан бол ялгаварлан гадуурхах үнэр ч байхгүй байх байлаа. Ер нь энэ шийдвэрийн Үр дүнд нь улс орны эдийн засаг шавхагдаж, юмны үнэ улам өсөж,зээлээ тэглүүлсэн ахмадуудаар зогсохгүй бүх ард түмэний амьдрал уруудан доройтохын эхлэл болно.