Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг УИХ нэн яаралтай горимоор хэлэлцэж, энэ долоо хоногт багтаан батлахаар болоод буй.

Тэгвэл уг хуулийн талаар өнөөдөр Монголын ахмадын холбооноос байр сууриа илэрхийлж мэдээлэл хийлээ. Ингэхдээ зээлгүй болон оны өмнө зээлээ төлөөд дууссан ахмадууд гомдолтой, мөн ахмадуудын дийлэнх нь богино хугацаагаар бага дүнтэй зээл авдаг байхад өндөр дүнтэй зээлийг урт хугацаагаар авсныг шууд тэглэх нь шударга бус гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Тэдний зүгээс тэгш, шударга хуваарилах зарчимд тулгуурлан их, бага зээлтэй хүмүүст ялгаварлал тогтоохгүйн тулд ЗУРГААН САЯ ХҮРТЭЛ төгрөгийн зээлийн үлдэгдлийг тэглэх санал гаргаж байгаагаа хэлсэн.

ХНХ-ын сайд С.Чинзориг өчигдөр Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийхдээ “2019.12.31-ний байдлаар тэтгэвэр авагчдын 54.5 хувь буюу 229.4 мянган хүн 763.3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа ба нийт тэтгэврийн зээлтэй байгаа иргэдийн 90 хувь нь буюу 207 мянган ахмад нь зургаан саяас доош төгрөгийн зээлтэй гэдгийг хэлсэн.

Иймд зургаан сая хүртэлх зээлтэй иргэдийн зээлийг 100 хувь чөлөөлөөд түүнээс дээш тэтгэврийн зээлтэй иргэдийн зээлийг хувилж бууруулан, иргэдэд тэгш хандах ёстой гэсэн санал гарсан” хэмээн хэлсэн.

Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрөгч Бямба гарагт сэтгүүлчидтэй уулзаж мэдээлэл өгөх үеэрээ “800 мянган төгрөгийн тэтгэвэртэй хүн хоёр жилээр бодоход 15 сая орчим төгрөгийн зээл авах боломжтой. 10-15 сая төгрөгийн зээлтэй 10 мянга, 15-аас дээш сая төгрөгийн зээлтэй 17.4 мянган данс байна. Эдгээр зээлийг хэрхэн тэглэх талаар хуулийг хэлэлцэх үедээ шийднэ”  хэмээжээ.

Ахмадуудын авсан зээлийг банк тус бүрээр ангилбал:

Банкны нэр

Нийт тэтгэвэр авагчдын тоо

Нийт зээлтэй тэтгэвэр авагч

Тэтгэвэр авагчдын тоо

Зээлийн үлдэгдэл /сая.төг/

1. ХААН Банк

242,765

143,472

482,796.8

2. Төрийн банк

160,660

77,712

248,858.8

3. Капитрон банк

1,784

1,415

6,122.0

4. УБ хотын банк

8,271

3,630

9,186.0

5. Голомт банк

5,368

2,259

12,679.7

6. Худалдаа хөгжлийн банк

1,981

711

3,110.9

7. Чингис хаан банк

178

117

382.7

8. Үндэсний хөрөнгө оруулалтын банк

81

52

160.2

Нийт дүн 421,088 229,368 763,297.1

 

Ахмадуудыг төлөөлөх иргэний нийгмийн байгууллага болох Монголын ахмадын хорооны удирдах зөвлөл болон Засгийн газрын хуралдаан дээр яригдсан уг асуудал УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд яригдан, шийдвэрлэгдэх нь.

Хэрвээ хуулийн төсөл 6 сая төгрөг хүртэлх зээлийн үлдэгдлийг тэглэхээрээр батлагдвал зээлтэй иргэдийн 207 мянга нь зээлээ хаалгаж, 22.4 мянга орчим иргэн зээлийн үлдэгдлээсээ хасуулахаар байна.

Уг хуулиар зөвхөн ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэх бус тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг иргэд тэтгэврээ барьцаалан зээл авсан бол, хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас 55, 60 нас хүрэхээсээ өмнө тэтгэвэрт гарсан иргэд тэтгэвэрээ барьцаалан зээл авсан бол мөн хамрагдахаар байгаа билээ.

Ikon.mn

By updown

19 thoughts on “Зургаан сая хүртэлх зээлтэй ахмадуудын зээлийг 100 хувь чөлөөлөх үү?”
  1. Мааш зөв санаа 6.с дээшийг бүү тэглэ 6.хүртэл бүгдийг тэглэх хэрэгтэй зээл аваагүй төлөөд дуусан нь үхсэнээ барьцаад байгаан яаж хохирчоод байгаан муухай монгол зангаа больчих заа нэг нь ч гэсэн өрнөөс гарч л байг

  2. Bitii huts tsergiin baiguullagad nasaara ajillaj zaluu nasaa ongoroochood tetgevert garsan hoinoo zeel hiij oroh orontoi bolson 15 say togrogiin zeeleer atai ydan oroh orontoi bolson hvn bna yaagaad toriinhoo buynaar 1 udaa zeelee teglvvlj bolohgbi gej ahmadiin horoo gej ahmaduudiinha toloo yuhiisii yaahaara ahmaduudiinhaa esreg ym yriad bdag novshnuud vee nas barsan hoino n teglene gevel nas baraad ogii talbai deer chin amia horlood zeelee teglvvliildaa tegvel

    1. Цэргийн хүн юм бол тэтгэвэрт гарахдаа бас өчнөөн мөнгө авдаг юун шуналтай ч юм дээ бүүр нэг бэлэнчлээд сурцан новшнууд харин их бхымдаа

  3. Яг зөв бид эх орнийхоо төлөө амиа хайрлахгүй залуу насаа онцгой байдал хилийн заставт халуунд нь халж хүйтэнд н хөрч эх орнийхо тушаалаар энд тэнд томилогдон зүтгэснийх тэтгэврээ зээл хийн барин орох оронтой болж үр хүүхдийнхэ хамт амьдарч байна ахмадын хороо тэгвэл яг ямар зорилгоор зээл авч вэ гэдгийг судалж үзчихээд наад барьцаад байгаа асуудалаа тавиарай үүнээс чин болж ямар нэгэн эрсдэл гарвал ахмадийн хороо хариуцах юм байгаа биздээ

  4. Ahmadiin horoo gej haana vhsen baij bgaad sereed balairaad bna.a.hezee heneer songogdoj yu hiij giigvvlsen nohod henii hatgaasaar serchib e.Ahmaduudiinhaa toloo hiisen ajil bna u.p

  5. Нэг хэсэг хүүхдүүдээ алагчилсан. Одоо ахмадуудыг алагчлах ээлж үү.400 гаруй мянган өндөр настандаа 780 тэрбум төгрөг хуваагаад өгч чадахгүй ийм л төр засагтай ард түмэн шүү дээ. Байгалийн баялагийг тэгш хувиарлах болно гээд яриад хэлээд байсан нь хаа байна. Оффшорчдынхоо мөнгийг оруулж ир гэхлээр худлаа үнэн нэг юм сэднэ.Ерөнхийлөгч нь ,төрийн сайдууд нь хүртэл оффшорт мөнгөө хийчихсэн, ард иргэдээ алагчилдаг улс манайхаас өөр хаана ч байхгүй.

  6. Ахмадын холбоо гэж ямар юм байсийн. Мэдэх юм алга. Төр засаг руу заасан хэдэн хэнхэгчүүд юу ярих гээд байнаа. Хөдөө гадаа тэнэж тэнэж тэтгэвэрт гарч чадсан хэдхэн хүмүүс үр хүүхдүүдтэйгээ мөнгөө нийлүүлж байж байртай болох гэж ядаж байхад нь илүү долоож илүүрэн хошуулах ямар хэрэг байнаа

  7. bugd tegsh erhtei l bh heregtei.zeeltei zeelgui bugdded ni adilhan huvaaj ugvul ahmaduudiig taltsuulj herelduulj zovoohgui bval.tegeed ch uursdiinh ni hurunguur tuluuleh gd bgaa bish de.zeel avaagui ahmaduud bayn bolomjtoido zeel avaagui yum bish.tsagaan saraar avna gd l guriigd lombardaar amidarch bgaa sh de.undur tetgevertei ih zeeltei humuusiin uriig buten tegleh hereg bgaa yumu.310000 tuguur chadan ydan goloo zogooj bgaa ahmaduudiig arai iluu uzej harj bhgui l bga yum bh da

    1. Зээлийг тэглэхдээ тодорхой хэмжээгээр 2-3 сая ч юмуу тоог нь тогтоох хэрэгтэй байхоо, тэрнээс биш 3 саяын зээл авсан, 30 саяын зээл авсан 2 чинь дэндүү ялгаатай байгаа биздээ.

  8. тэглэх гэж байгаа бол зүгээр бүгдийг нь тэглээчээ хөгшчүүл бид нар хэрэгтэй зүйлдээ л зээл авсан шүүдээ зээлгүй байлгая гэвэл хүүхдүүдийн минь цалинг нэм бидний тэтгэврийг нэм одоо янз бүрээр яриад байгаа ухаантангууд гэнэт хаанаас гараад ирэв урьд нь хийж хэрэгжүүлэх нь яасийн…хүүхэд нь оюутан тэднийхээ төлбөрийг хийдэг олон олон ажилгүй нөхөртэй бүүр нөхөргүй өрх толгойлсон ээжүүд байна …мөн өнчин ач зээгээ авч үлдээд хүний дайтай явуулж байгаа хөгшчүүл эргэн тойрон зөндөө байна….нэг удаа өрийг нь тэглэхэд яахвэдээ…барьцаалж янз бүрийн юмяриад байгаа хүмүүсийг ойлгохгүй байнааа….

  9. Болимоор юм. Зээл авахаас айгаад огт авдаггүй. Арай ядан амьдралдаа хүргэдэг хүмүүс хохироод үлдэж байна. Сар бүрийнхээ амьдралд арай гэж хүргэдэг болохоор түрүүлж авч чаддаггүй. Байнга хэмнэж амьдардаг ахмадууд бол үнэхээр харамсалтай байна.

  10. teglvvl tgd ter chigt ni tegleh blgui de ahmaduudaasaa mungu haramlaad uursduu idej uuhaa bodood awilgal bolson oyunhorol metiin awgai nar turuus zailah tsag ni bolj de huurhii

  11. хүний мөсгүй муухай хүмүүс юмаа яагаад нэг ахмад ч болтугай өрнөөс гарч болдоггүй юм бэ та нар үхвэп хамт үхэж чадах уу мал нуу даа 6000000 хүртэл ахмадуудыг чөлөөллөх нь зөв шүү

  12. Тэтгэвэрийг тэглэх буруу,Тэнэг eрөнхийлөгч минь анх сонгуулиар гарч ирэхдээ тэтгэвнрийн доод хэмжээг 500000 мянга болгоно, гэсэн яасан бэ Зээлтэй хүмүүс бол зарим нь машин байр авсан хүмүүс байгаа шүү дээ Голдуу өндөр тэтгэвэр авдаг хүмүүс Бага тэтгэвэрээр амьдрах хэцүү л байна Буруу зүйл хийгээд байгаа юм биш үү

  13. Хамаагүй тэглэх буруу хувилах хэрэгтэй тэтгэвэрээ нэмээчээ Худлаа сонгуулийн шоу хийхээ боль,Зээлийн хүүг багасгаад бага тэтгэрээ нэмээчээ Бага тэтгэвэртэй хүмүүс маш хүнд байна шүү дээ,Eрөнхийлөгчөө ухаантай байж зөв шийдэл гаргаачээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн