Ираны дээд удирдагчийн зөвлөх Али Акбар Велаяти нь АНУ-ын цэргээ нэн даруй Ойрх Дорнодоос гаргаагүй тохиолдолд харамсана гэж анхааруулжээ.
Тэрбээр “АНУ нь Сулейманийн аминд хүрснээр туйлийн болчимгүй зүйл хийсэн тул одоо хоёр дахь Вьетнамтай тулгарах болно” гэж мэдэгдлээ. Вьетнамын дайнд АНУ нь 1965-1973 онуудад эрчимтэй оролцсон. Энэ хугацаанд АНУ-ын 58 мянган цэрэг амиа алдаж, 303 мянга нь шархадсан. Дайнд АНУ-ын дэмжиж байсан Өмнөд Вьетнам ялагдсан юм.
Трампыг Ерөнхийлөгчөөр болсноос хойш Америк, Ираны харилцаа эрс муудаж эхэлсэн хэдий ч одоогийн шиг хурцадаж байгаагүй юм. Өнгөрсөн оны сүүлээр АНУ нь Ирак ба Сири дэх Ираны дэмжлэгийг авдаг “Катаиб Хезболла” шиаг дагагчдын бүлэглэлд агаараас цохилт өгч олон арван хүний аминд хүрснээр хоёр орны харилцаа хурцадсан юм.
Улмаар шиаг дагагч, жагсагчид Багдад дахь АНУ-ын Элчин сайдын яам руу дайрч, элчин сайд нь зугтсан байна. Харин энэ бүхэнд Трамп Ираныг буруутгаж энэ сарын 02-ны шөнө Багдад хотын нисэх буудалд тусгай ажиллагаа явуулах тушаал өгсөн.
Эл ажиллагааны явцад Ираны тусгай хүчний командлагч Касем Сулеймани болон Иракийн шиаг дагагчдын сайн дурын хүчний орлогч дарга Абу Махди аль-Мухандис нар амиа алдсан байна. Үүний хариуд Ираны удирдлага АНУ-ын цэргийн объектуудад заавал хариу цохилт өгнө гэж мэдэгдэхэд хариуд нь Трамп Ираны 52 объектод цохилт өгнө гэж анхааруулсан.
Ирак нь Америкийн явуулсан уг ажиллагааг тусгаар тогтнолд халдсан хэрэг гэж мэдэгдээд газар нутгаасаа Америкийн цэргийн баазуудыг нэн даруй гаргах шийдвэр гаргасан бол Трампын шийдвэрийг бүс нутагт томоохон дайн дэгдэх хэмжээнд хүргэлээ гэж БНХАУ, ОХУ зэрэг орнууд төдийгүй АНУ-ын Конгресс дэх Ардчилсан намын олонх хатуу шүүмжилж байна.
3 comments
согтуудаа орчуулж, бичсэн юм шиг л санагдлаа. үг, үсгийн алдаа, найруулга авах юм алга. ингэж нийтлэл бэлдэхээ болимоор юм. ер нь иймэрхүү байдлаар мэдээллийн сайт ажиллуулаад ч яадаг юм.
Uuruu nairuulaad taviach chadahgui bj hudlaa shuumjilne
1970 onii American dain 2020 ond technology dainaas oor bx. Agaaraas l zad avna biz