2020-01-07 11:071min00

Осолдсон иргэний цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

cb981cdd28d517d86b87117a4664a3c7_x3

Баян-Өлгий аймгийн Сагсай сум зургадугаар багийн Даян нуур гэдэг газар  иргэн А-ын жолоодож явсан Стивр загварын ачааны автомашин 2019 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр Даян нуур дээр зорчиж яваад мөс цөмөрч живсэн байна.

Цаг агаарын байдлаас шалтгаалж автомашиныг татан гаргах ажиллагааг тухайн өдөр зогсоосон бөгөөд энэ сарын 5-ны өдрийн байдлаар нуурын усанд гурван метрийн гүнд дөрвөн удаа шумбалт хийж, осолдсон автомашиныг Зил-130 загварын ачааны гурван автомашинаар татаж,  автомашиныг эрэг дээр татан гаргажээ. Осолдсон иргэний цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжлүүлж буй.

ОБЕГ