Хуулийн төсөлд дөрвөн төрлийн тэтгэврийг тэглэхээр зохицуулжээ

Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Уг хуулийн төсөлд дараах дөрвөн төрлийн тэтгэврийг тэглэхээр зохицуулжээ.
- Өндөр настны тэтгэвэр авч байгаа иргэд тэтгэврээ барьцаалан зээл авсан бол,
- Ахмад настан болоогүй ч хөдөлмөрийн чадамжаа алдсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байгаа бөгөөд уг тэтгэврээ барьцаалан зээл авсан бол,
- Нийгмийн даатгалын сангаас олгодог “Тэжээгчээ алдсаны тэтгэмж”-ээ барьцаалан зээл авсан бол,
- Цэргийн тэтгэмжийн хуулийн дагуу ахмад настан болоогүй ч улсад 25 жил ажилласан бол нас харгалзахгүй тэтгэвэрт гардаг бөгөөд уг тэтгэврээ барьцаалан зээл авсан бол,
2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар тэтгэврийн зээлээ бүрэн төлж дуусгасан иргэд тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх үйлчлэлд хамаарагдахгүй байхаар зохицуулсан байна.