2020-01-07 08:441min00

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна

200107 hiten

Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 16-21 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 13-15 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 21 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.