Австрали улсын Шинэ Өмнөд Уэльс, Квинсланд мужуудаас эхэлсэн ойн түймэр газар авч, Виктория, АСТ мужуудыг хамарч иргэд болон ан амьтад олон мянгаараа амь үрэгдэж байна. Тухайлбал, одоогоор 5 сая га ой шатаж, хагас тэрбум амьтан түймэрт өртөөд байгаа юм. Тиймээс тус улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ.
Тодруулбал, Австрали Улсын Шинэ Өмнөд Уэльс, Квинсланд, Виктория, АСТ мужуудад ажиллаж амьдарч байгаа Монголчуудыг анхаарал болгоомжтой байж, тус тусын орон нутгийн захиргаанаас гаргаж буй сэрэмжлүүлэгт анхаарал хандуулж, мөрдөхийг зөвлөж, болзошгүй аюулаас өөрийгөө хамгаалахыг анхаарууллаа.