Их Британи Иранд цохилт өгөхөд бэлэн байна

2020-01-06 10:361min0
200106_de

Генерал Касем Сулейманиг устгасны дараах нөхцөл байдал хурцадсаар байлдааны ажиллагаанд шилжсэн тохиолдолд Британийн тэнгисийн цэргийн хүч Иранд цохилт өгөхөд бэлэн байна хэмээн Их Британийн Тэнгисийн Цэргийн Хүчний эх сурвалж өнгөрсөн ням гаригт сэтгүүлчдэд ярьсан байна.

Гэхдээ Их Британи эхэлж довтлохгүй бөгөөд шаардлагатай тохиолдолд шинэ үеийн атомын шумбагч онгоцнуудаа ашиглан АНУ-ыг дэмжихэд бэлэн байна хэмээн The Sun мэдээлжээ.

Шумбагч завинуудын нэг нь цохилт өгөхөд хангалттай зайд нэгэнт байрлаад байгаа юм байна.

thesun.co.uk

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй