Ойрх Дорнодод үүсээд байгаа нөхцөл байдал дэлхийд түгшүүр төрүүлж буй. Өнөөдөр НАТО-гийн гишүүн орнуудын элч нар Брюссель хотод яаралтай хуралдахаар болсон байна. Иракийн нутагт сургалт зохион байгуулах төлөвлөгөөгөө NATO өнгөрсөн Бямба гарагт цуцалсан.
Учир нь баасан гарагт Ираны генерал Кассем Солеймани АНУ-ын агаарын цохилтод өртөж, амиа алдсаны дараа Иракийн нөхцөл байдал аюултай түвшинд хүрснээс төлөвлөгөөт арга хэмжээгээ цуцлагдахад хүрсэн байна.
Генерал Касем Сулейманий үхэл хоёр улсын хоорондын харилцаанд хурцадмал байдал үүсгээд байгаа бөгөөд Ираны шашны тэргүүн Аятолла Хамени “генералын өшөөг АНУ-аас авахаа амлаад” байгаа юм. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Америкчуудад халдвал Ираны соёлын байгууламжууд багтсан 52 байд нэн даруй, хүчтэй цохилт өгөхөө сануулаад байна.
Б.ИРЭЭДҮЙ