Бид яагаад дотны харилцаатай байхдаа хамтрагчаа /эхнэр эсвэл нөхөр, найз залуу эсвэл найз охиноо/ буруутай болгох гээд байдаг юм бэ?
Хүмүүс амьдралаа таатай болгох гэж, ялангуяа хайр, халамж, аюулгүй байдал гэх мэт бүр санаанд оромгүй зүйл хүртэлх сэтгэл зүйн хэрэгцээгээ хангах гэж хамтдаа нэгддэг. Хэрэв дотны хүнтэйгээ харилцах үед эдгээр хэрэгцээнүүд нь хангагдахаа байвал түгшүүр, стресс зэрэг зүйлс ихэсдэг. Тэр үед бид хамтрагчаа ухамсаргүйгээр өөртөө захируулахыг хичээцгээдэг. Харин энэ аргуудын нэг нь буруутайн мэдрэмжийн тусламжтайгаар хэрэгждэг.
Урьд нь нийгэм, олон нийтийн өмнө ичгүүрт байдалд орно, эсвэл гэр бүлийнхээ нэр сүрийг гутаана гэдэг том механизм хосуудын харилцаанд маш том нөлөө үзүүлдэг байсан бөгөөд эцэг эх, хамаатан садан нь тухай хосуудын харилцаанд маш ихээр анхаарч, өөрсдийн нөлөөг үзүүлэх хандлагатай байсан. Харин одоо зарим нэг уламжлалт соёлтой үндэстнүүдийг эс тооцвол энэ нь нийгмийн хүлээх хариуцлага байхаа больж хосуудын хувийн л асуудал хэмээн тооцогдож, хосууд хоорондоо ярилцах замаар асуудлаа шийдэх болжээ.
Хамтрагчдаа буруутайн мэдрэмжийг төрүүлэлгүйгээр хамт амьдарч болох уу?
Дотны харилцааг бусад харилцаанаас ялгаж буй мэдрэмжүүдийн нэг нь буруутайн мэдрэмж юм. Гэхдээ маш сайн харилцаж чаддаг хосууд буруутайн мэдрэмж зориуд төрүүлэхгүй байх зарчмыг баримталдаг. Тийм хосуудын харилцаа “Одоо тэгээд юу хийх вэ, яах вэ?” гэсэн тодорхой зорилтыг шийдвэрлэхэд чиглэгдэж байдаг. Сэтгэл зүйн боловсрол сайтай хосуудын ярианд ямар нэгэн гүтгэлэг, буруутгалын үг, мөн чи ингэ тэг гэсэнтушаал заавар байдаггүй. Буруутайн мэдрэмж төрүүлэх нь цаанаа өөрт байгаа хариуцлагаа мултлахыг оролдож буй хэрэг хэмээн дүгнэх судлаачид бий.
Бид яагаад дотны харилцаатай байхдаа хамтрагчаа /эхнэр эсвэл нөхөр, найз залуу эсвэл найз охиноо/ буруутай болгох гээд байдаг юм бэ?
Хүмүүс амьдралаа таатай болгох гэж, ялангуяа хайр, халамж, аюулгүй байдал гэх мэт бүр санаанд оромгүй зүйл хүртэлх сэтгэл зүйн хэрэгцээгээ хангах гэж хамтдаа нэгддэг. Хэрэв дотны хүнтэйгээ харилцах үед эдгээр хэрэгцээнүүд нь хангагдахаа байвал түгшүүр, стресс зэрэг зүйлс ихэсдэг. Тэр үед бид хамтрагчаа ухамсаргүйгээр өөртөө захируулахыг хичээцгээдэг. Харин энэ аргуудын нэг нь буруутайн мэдрэмжийн тусламжтайгаар хэрэгждэг.
Урьд нь нийгэм, олон нийтийн өмнө ичгүүрт байдалд орно, эсвэл гэр бүлийнхээ нэр сүрийг гутаана гэдэг том механизм хосуудын харилцаанд маш том нөлөө үзүүлдэг байсан бөгөөд эцэг эх, хамаатан садан нь тухай хосуудын харилцаанд маш ихээр анхаарч, өөрсдийн нөлөөг үзүүлэх хандлагатай байсан. Харин одоо зарим нэг уламжлалт соёлтой үндэстнүүдийг эс тооцвол энэ нь нийгмийн хүлээх хариуцлага байхаа больж хосуудын хувийн л асуудал хэмээн тооцогдож, хосууд хоорондоо ярилцах замаар асуудлаа шийдэх болжээ.
Хамтрагчдаа буруутайн мэдрэмжийг төрүүлэлгүйгээр хамт амьдарч болох уу?
Дотны харилцааг бусад харилцаанаас ялгаж буй мэдрэмжүүдийн нэг нь буруутайн мэдрэмж юм. Гэхдээ маш сайн харилцаж чаддаг хосууд буруутайн мэдрэмж зориуд төрүүлэхгүй байх зарчмыг баримталдаг. Тийм хосуудын харилцаа \”Одоо тэгээд юу хийх вэ, яах вэ?” гэсэн тодорхой зорилтыг шийдвэрлэхэд чиглэгдэж байдаг. Сэтгэл зүйн боловсрол сайтай хосуудын ярианд ямар нэгэн гүтгэлэг, буруутгалын үг, мөн чи ингэ тэг гэсэнтушаал заавар байдаггүй. Буруутайн мэдрэмж төрүүлэх нь цаанаа өөрт байгаа хариуцлагаа мултлахыг оролдож буй хэрэг хэмээн дүгнэх судлаачид бий.
Буруутайн мэдрэмж хэрхэн бий болдог вэ?
Бусад хүний сэтгэл хөдлөл бидэнд тун ч амархан халддаг. Ялангуяа хэн буруутай вэ? гэсэн асуултын эргэн тойронд үүсч байдаг. Хэдийгээр сэтгэл хөдлөл нь уур бухимдал, гомдол зэрэг таагүй мэдрэмжүүдээс салгадаг хэдий ч асуудлыг шийдвэрлэхэд тусалж төдий чаддаггүй. Ихэвчлэн гүжирдлэг, гүтгэлэг, шаардлага тавихаас буруутайн мэдрэмж төрдөг. Эсвэл гомдол, шаналалаа дуугүй байж илэрхийлэхэд мөн адил буруутайн мэдрэмж төрж байдаг. Хэрэв нөхөр тань найзуудтайгаа шар айраг уухаар явахыг хүсч, Та үүнд нь дургүйцэж байгаа бол шуудхан “Битгий яваач, Би чамтай хамт баймаар байна” хэмээн шудрагаар хэлэх хэрэгтэй. Нөхөр тань эсвэл явна, эсвэл үлдэнэ.
Тэрчлэн буруутайн мэдрэмж бидэнд нөхөрсөг болон үнэнч мэдрэмж дутагдахад бий болдог. Хүүхэд насанд бидэнтэй яаж харилцаж байсан шиг одоо бид бусадтай тэгж харилцах магадлал өндөр байдаг. Тухайлбал, ээжүүд биднийг хайрлахаа болино шүү хэмээн айлгадаг байсан бол том болоод бид хэдийгээр өөрсдөд маань дахин ингэж хэн нэгэн нь хэлээсэй, дахин буруутай хүүхэд байх мэдрэмжээ авахыг хүсдэггүй ч мөн л бусдад ингэж хэлэх аргыг хэрэглэдэг болох талтай.
Буруутай хүн юу мэдэрдэг вэ?
Буруутай болсон хүн ихэвчлэн бухимдал, уур, айдас, тэр бүү хэл ганцаардлын мэдрэмжийг амсдаг. Эдгээр мэдрэмжүүдээс салахын тулд хүн бууж өгөх явдал бий. Ер нь буруутайн мэдрэмж нь өөрийгөө үнэлж, мэдрэхэд тун аюул дагуулдаг. Учир нь энэ үед бид өөрийн насанд хүрсэн хэмээх статусаа алдаж эцэг эх нь дурамжхан хандаж байгаа хүүхдийн байр сууринд ордог. Өөрийгөө том болсон хэмээн мэдрэхгүй байх нь бусдад болон өөрөө таашаал авч чадахгүй зэргээр бэлгийн амьдралын асуудал үүсэх шалтгаан болдог.
Бусад хүн буруутайн мэдрэмж амсах нь бидэнд ямар хэрэгтэй юм бэ?
Зөвхөн буруутай болохоор л бид тэднийг буруутгах гээд хичээгээд байдаг хэрэг биш юм. Айж, ичих, эсвэл бидний эмзэглэж байдаг зүйлсийг хөндөхөд бид жинхэнэ буруутгалыг өгдөггүй. Жишээ нь “Чи надад хайргүй юм байна” гэж хэлэх гээд оронд нь “Чи яагаад хувцасаа хураагаагүй юм бэ” гэх тохиолдол байдаг.
Хайртай хүнээ буруутгах хэрэгцээ нь хосуудын харилцааны хэв маягийн онцлогоос ихээхэн шалтгаалдаг. Тухайлбал, хяналт болон эрх мэдлийн төлөө тэмцэлддэг хосуудын хувьд буруутгал нь нэг төрлийн зэвсэг болдог.
Хосуудын сэтгэл зүйчид хандаж буй шалтгаануудын нэг нь бие биенээ буруутгаж, гүтгэдэг мөнхийн тойргоос гарч чадахгүй байгаа явдал билээ. Өөрөөр хэлбэл юу л хэлнэ цаанаа буруутгал яваад байна хэмээх ойлголтоосоо салахгүй байна гэсэн үг. Тухайлбал, надад давс аваад өг гэж хэлбэл “Миний хийсэн хоол амтгүй, давс сул байна гэж чи бодож байна” гэж санадаг.
Энэ тойргоос хэрхэн гарах вэ?
Хайртай хүн маань юу хийж байна? юу хэлж байна? юу мэдэрч байна? Би ингэхэд яагаад байна вэ? зэрэг асуултыг тавьж, бие биетэйгээ хэрхэн харилцаж байгаагаа ажиглах нь маш том тус болдог. Дараагаар нь Бид өөрсөддөө: “Бие биенээ буруутгахын оронд Бид юу хийж болох вэ?” хэмээн бодох хэрэгтэй.
Мөн бид хэн нэгнийг ухамсартай, ухамсаргүйгээр дуурайн бие биенээ буруутгаж байдаг. Харин бид өөрсдөө хэн нэгнийг буруутгах хандлагатай юу гэдгээ мэдэх хэрэгтэй. Үүнийг мэдэж авах нь эхний том алхам болдог, харин цаашлаад амьдралд илүү “хошин” мэдрэмжээр хандаж сураарай.
Сэтгэл судлаач Ц.Энхжаргал