Салхитын мөнгөний ордыг барьцаалж, бонд босгон Тэтгэврийн зээлийг тэглэх тухай ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээллээ. Тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотой асуудлаар Засгийн газраас С.Чинзориг сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарах юм байна.
Сайдын ярьж буйгаар бол Засгийн газар тодорхой шийдвэр гаргасны дараа ажлын хэсэг хуулийн төсөл боловсруулан УИХ-аар хэлэлцүүлэх гэнэ. Сайдын хувьд ахмадуудынхаа зээлийг нэг удаа тэглэхэд буруудах зүйл байхгүй гэх байр суурийг илэрхийлж байлаа.
Ямартай ч УИХ эцсийн шийдвэр гаргана гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.
1 comment
ИХ ын гишүүдээ та бүгд зээл тэглэхийн оронд тэтгэвэрийн доод хэмжээг 500 мянга болгоод өгөөчээ Та нар 310 мянган төгрөгөөр 1 сар амьдраад үзвэл үнэхээр хүнд гэдгийг яс махандаа мэдрэнэ дээ