Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдох мөчид ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ “ахмад буурлуудын тэтгэврийн зээлийг тэглэнэ” хэмээн хэлсэн нь олны талархал, шүүмжлэлийг зэрэг дагуулах болов.

Тэгвэл энэ мэдээллийн дагуу Худалдаа хөгжлийн банк руу холбогдон тодруулахад “Монголбанкнаас тэтгэврийн зээл олгохыг зогсоох үүрэг чиглэл өгсөн. Цаашид хэрхэх төлөвтэй нь одоогоор тодорхойгүй байна” гэв. Харин Төрийн банк “Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавьсан. Цаашид хэрхэх төлөвтэй нь одоогоор тодорхойгүй байна. Удирдлагууд хуралдаж байгаа” гэв.

Банкуудын хувьд уг асуудалд няхуур хандаж, Ерөнхийлөгчийн мэдэгдлээс үүдэн иргэдийг олноор зээл авахаас урьдчилан сэргийлж ажиллаж байгаа юм байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн