Эрдэмтэд хүний хөгшрөлтийг гурван түвшинд хуваажээ. Судалгааг Nature Medicine нэртэй анагаах ухааны сэтгүүлд нийтэлсэн байна.
Хүний хөгшрөлтийн эхний үе 34 насанд ирдэг бол хоёр дахь нь 60 насанд, гурав дахь нь 78 насанд ирдэг байна. Ингэж хуваагдсан нь цусны шингэн хэсэг дэх уургийн хөдөлгөөнтэй холбоотой. Шинжээчид өнгөрсөн 11 дүгээр сард залуу төрх, арьсны уян зөөлөн байдлаа хадгалах бүтээгдэхүүнүүдийг нэрлэсэн билээ. Тухайлбал, арьсны залуу байдлыг хангахад улаан лооль чухал нөлөөтэй гэдэг.
Улаан лоолинд ликопин хэмээх антиоксидант, А, С витаминууд агуулдаг. Улаан лооль өдөр бүр хэрэглэснээр арьсыг хэт ягаан туяанаас хамгаалах нь 33 хувиар нэмэгдэж, хөгшрөлт удааширдаг байна.
Мөн арьснаас гадна судсанд нөлөөлдөг гэдгээрээ ногоон цай ч ашигтай. Харин үрэвслийн үйл явцыг арилгах хамгийн шилдэг бүтээгдэхүүн нь брокколи аж.
lenta.ru