Он солигдох мөчид Монгол Улсын Ерөнхийлөгч тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэхээр ҮАБЗ санал нэгдсэн талаар мэдээлсэн билээ.
Харин энэ тухай УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийв. ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу УИХ-ын гишүүн хууль санаачлах эрхтэй бөгөөд энэ эрхийнхээ хүрээнд тэрбээр Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төсөл боловсруулснаа хэлсэн юм.
“Монгол Улс 29 тэрбум ам.долларын өртэй. Өрийн хамгийн ноцтой нь, дефолт буюу улс дампуурвал Парисын клуб хэмээх хандивлагч орнуудын клубээр Монгол Улсын өрийг зардаг. Авах сонирхолтой орон ч байна. Өмнө нь дефолт болох дээрээ тулж байхад Монгол Улсын газар нутгаас авах талаар яриа гарч байсан.
Мөн Ерөнхийлөгч Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж хэлсэн. Тэгвэл Салхитын мөнгөний орд хэний өмч вэ? Энэ ордтой холбоотой хахуулийн хэрэг гарах үеэр Хятадын ЭСЯ-ныхантай уулзахад хахуулийн асуудлыг танайх хуулиараа шийдэх байх. Оруулсан хөрөнгөө бид хамгаална гэж байсан. Энэ хэрэг өнөөдөр шүүхээр эцэслэгдэн шийдэгдэж, хахууль авсан гэгдэж буй зургаан шүүгчийн гэм буруутай нь тогтоогдож, өмчлөл хэнийх болсон бэ? гэдгийг Ерөнхийлөгчөөс асуумаар байна.
2019 оны 11-р сарын мэдээллээр тэтгэвэр авсан ахмадуудын зээл, хүү нийлээд 776 тэрбум төгрөг төлөх хэрэгтэй болно. Нийт 233,034 хүн зээлийн данс нээсэн байдаг. Манай улс 300 орчим мянган өндөр настантай. Үнэхээр ахмадууддаа өгөх гэж байгаа бол тэднийг алагчилмааргүй байна.
Гэвч тэдний тэтгэвэрийн зээлийг тэглэх мөнгө яг байна уу? Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулах гурван арга бий. Өөрийн мөнгөөр ухах гэхээр манайх өртэй байдаг. Тиймээс зээл авч, бонд гаргах арга байгаа хэдий ч өмчлөл нь тодорхойгүй ийм орд дээр хэн ч зээл өгөхгүй. Эсвэл хэн нэгнээр ухуулж ашгаа авах боломж байгаа болохоос төрд бол мөнгө байхгүй.
Иймээс Салхитын мөнгөний ордын өмчлөл, 776 тэрбум төгрөг хоёрыг ҮАБЗ-өөс тодруулж баталгаажвал хуулийн төслөө өргөн барихад бэлэн. Хуулийн төсөлд 55 нас хүрсэн эмэгтэй, 60 нас хүрсэн эрэгтэйчүүдээ, зээл аваагүй нь зээл аваад, нэг л удаа авъя гэж байгаа юм. Гэтэл мөнгө нь эргэлзээтэй байна. Салхитын мөнгөний ордод үйлдвэр баригдаагүй. Нэг ч хүн шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй, ямар ч шүүгчид хариуцлага тооцоогүй байгаа” гэж ярилаа.
1 comment
Баячуудын татварын өрийг тэглэхэд хүмүүс дуугараагүй
Каплагийн өрийг Эбэ тэглэхэд хүмүүс дуугараагүй
Эрдэнэт Батхүүгийн өрийг төр дарахад дуугараагүй
Татварын өршөөлийн хууль баталж ААН-ийн өрийг чөлөөлөхөд дуугараагүй
Хэдэн хөгшний тэтгэврийн зээлийг 0 бүгд дугарч байна…