Шатсан автомашинуудын галын дүгнэлт одоогоор гараагүй байна

2020-01-02 08:551min0
84585c_81291124_2658530297569754_2223543142240485376_n_x974

Орон сууцны гадаа тавьсан машинууд өчигдөр шатсан байна. Нийслэлийн онцгой байдлын газрын мэдээлснээр, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний 05:05 цагт Баянгол дүүрэг, 3 дугаар хорооны байрны гадаа машин шатаж байна гэх дуудлага иржээ.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн аврах гал унтрах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай очин 20 минут ажиллаж унтраасан бөгөөд галын улмаас 4 машин шатжээ. Одоогоор галын дүгнэлт гараагүй байгаа тухай мэдээлэв.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй