Хятадын Улаанзагалмайн нийгэмлэг зүрхний өвчтэй монгол хүүхдүүдэд эрүүл мэндийн тусламж үзүүлхээр болжээ.
Тус нийгэмлэг нь “Бүс ба Зам” санаачилгад хамрагдаж буй улс орнуудад зүрхний өвчтэй хүүхдүүдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Манай улсад энэ хөтөлбөрийг өнгөрсөн бямба гаригт эхлүүлсэн юм.
Хөтөлбөрийн хүрээнд БНХАУД-д зүрхний өвчтэй монголын 100 хүүхдийг эмчлэх юм байна. Мөн БНХАУ-ын Өвөр Монголын ӨЗО-ны эмч нар манай улсад ирж хүүхдүүдэд үзлэг хийх аж.