Ирэх хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн суралцах  зургаан настнуудын бүртгэл өнөөдөр (2017.05.15) дуусч байна. Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас ажлын цаг дуусахаас урьтаж эцэг эхчүүд хүүхдээ амжиж бүртгүүлэхийг анхаарууллаа.

Бүртгэлд 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс  арванхоёрдугаар сарын 31-нд мэндэлсэн хүүхдүүд хамрагдаж буй юм. Харин 2012 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй байгаа юм байна.

Нэгдүгээр ангид элсэгчдийг  бүртгүүлэхдээ эцэг эх, асран хамгаалагчид нь өөрсдийн биеэр ирэх бөгөөд төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар, эцэг эх, асран хамгаалагчийн иргэний үнэмлэхний эх хувь хуулбарын хамт, 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг, шаардлагатай тохиолдолд үл хөрөнгийн гэрчилгээ болон лавлагаа зэргийг бүрдүүлэх юм.  Ирэх хичээлийн жилд 32623 хүүхэд элсэх суралцах аж.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн