Хуучин оноо үдэж байгаа энэ цаг мөчид бидний ихэнх нь шинэ амьдрал, шинэ он эхэлж байна даа гэж боддог. Гэвч оны эхний өдөр л юу ч өөрчлөгдөөгүй болохыг ойлгодог. Амьдрал ямар байсан, яг л тэр чигээрээ үлдсэн мэт. Яагаад гээч? Хариулт нь их энгийн. Өнгөрсөн ондоо хийж дуусгах ёстой байсан ажлаа дуусгаагүй, шинэ он руугаа шилжүүлсэнтэй холбоотой.
Тэгвэл дахиж ийм алдаагаа давтахгүйн тулд энэ ондоо юу хийж амжуулсан байх ёстой жагсаалтыг хүргэе.
1. Гэртээ их цэвэрлэгээ хий. Хагас жилээс илүү хугацаанд ашиглаагүй бүх зүйлээ хая. Элэгдэж хуучирсан, урагдсан, эвдэрсэн бүхэн, хагарч хэмхэрсэн сав, хуучин сонин, сэтгүүлээ гаргаж хая. Шинэ эд зүйлсийнхээ орон зайг чөлөөлж, тав тухтай болго. Өөрчлөлт хий. Орон гэр тань шинэлэг санагдах нь чухал. Хэрвээ боломжтой бол аль нэг тавилгаа шинэчил. Жишээ нь шинэ буйдан байж болно шүү дээ. Өрөөг чимээд зогсохгүй, та болон найз нөхдийг тань баярлуулна. Харин мөнгө муутай бол ядаж хөшиг, ширээний бүтээл, эсвэл ор дэрний хэрэгсэл авч болно шүү дээ.
2. Шинэ жилийн өмнөх шоппинг хийхдээ бүү хэмнэ. Хувцсаа шинэчилж, шинэ оноо шинэ хувцастай угтаарай. Өөртөө бэлэг бэлдэж, мөрөөдөж байсан, тодорхой шалтгааны улмаас авч чадаагүй зүйлсээ ав.
3. Хуучин ондоо бүх өр ширээ цэгцэл. Өрнөөсөө салснаас та шинэ ондоо илүү аз жаргалтай байх болно. Санхүүгийн хувьд ч амжилт авчирна.
4. Хэрэлдэж муудалцсан бүхэнтэйгээ эвлэр. Ойр дотны хүмүүсээ гомдоосон бол уучлалт гуй. Бас гомдож явдаг нэгнийг ч өршөө.
5. Хайртай хүндээ сэтгэлээ илчил. Таныг гомдоосон бол хуучин онд нь үлдээ. Харин шинэ он эерэг сайхан өөрчлөлт, шинэ танилаар дүүрэн байх болно.
6. Зарим нэгэнд нь инээдтэй санагдаж болох л юм. Гэхдээ огт ичиж инээлгүйгээр Өвлийн өвгөнд захидал бич. Хамгийн сүүлд та 5-6 настай байхдаа л бичсэн биз. Хүүхэд насаа санаж, чин сэтгэлээсээ захидал бичээрэй. Санаа зовоож байгаа бүхэн, бодож санаж явдаг зүйл, хүсэл мөрөөдлөө буулга. Захидал тань зорьсон газраа заавал хүрч, таны мөрөөдөл биелнэ.
7. Тохирох мөчийг сонгоод ганцаараа байж, хөгжмөө чангалж, уйлж хашхир. Нус нулимс, атаархал бүхнээ энэ ондоо үлдээ. Ирэх онд зөвхөн таныг инээд хөөр, аз жаргал, сэтгэл тэнүүн амьдрал дагаг.
8. Хуучин оныхоо сүүлчийн оройг хамгийн ойр дотны хүмүүсийнхээ дунд өнгөрүүлээрэй. Оноо өгөөмрөөр үдэж, баялаг ширээ зас. Хуучин оныхоо төлөө хундага дарс өргөж, сайн сайхан бүгдэд нь “Баярлалаа” гэж хэлэхээ бүү мартаарай. Юунд талархаж байгаагаа тоочихоос ч бүү ич. Тэгвэл талархлын хариу шинэ онд заавал ирнэ.
9. Өнгөрч буй оныхоо дүнг гарга. Амьдрал хэр ахисан, урагшилснаа бич. Ямар амжилт гаргав? Одоо ямар байна вэ? Энэ нь таны өөртөө итгэх итгэлийг улам нэмэх болно.
10. Өнгөрсөн оныхоо дүнг гаргаснаар ирэх оныхоо зорилгуудыг жагсаахад тус болно. Эсвэл зорилго тавилгүйгээр хүслээ бодсон ч болно. Зорилго тань биелэхийн аргагүй байвал шинэ оноо сэтгэл дундуур угтана шүү дээ. Санхүүгийн хувьд 100 саяыг олох, зугаацлын хувьд сансрын аялагч болох гээд л бичиж болно. Хүслээ бичихээс бүү ай.
Шинэ он бол амьдралдаа шинэ хуудас нээх сайхан боломж юм шүү. Шинэ он амжилт бүтээлээр дүүрэн, хүсэл мөрөөдлөө биелүүлсэн сайхан үе байг.