Энэ сарын 31-нд буюу маргааш “Улаанбаатарын мөнгөн шөнө” баярын цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд болно.
Эл цэнгүүний үеэр Тээврийн цагдаагийн албаны 576 алба хаагч болон Дотоод хэргийн их сургуулиас 150 гаруй сонсогч үүрэг гүйцэтгэнэ.
Мөн баярын цэнгүүнтэй холбоотойгоор төв талбайн орчмын замаар хөдөлгөөнд зохицуулалт хийгдэнэ. Он гарах мөчид хөдөлгөөний ачааллаас хамаарч тухайн орчмын замыг хаах эсэхийг шийднэ.
Хэрэв зам хаасан тохиолдолд Авторадио 96.3-аар болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ” гэнэ
Түүнчлэн 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Харин нэгдүгээр сарын 2-ны Пүрэв гарагт 9 болон 4-өөр төгссөн автомашин хөдөлгөөнд оролцохгүй юм байна.