Олон удаа дээрмийн гэмт хэрэг үйлдсэн этгээд баригджээ

2019-12-30 15:46
police

Энэ  сарын 25-нд Сонгинохайрхан дүүрэгт нэгэн эмэгтэйг хутга тулган сүрдүүлж нийт гурван эмэгтэйн эд зүйлийг дээрэмдсэн 57 настай Э гэх этгээдийг энэ сарын 26-ны өдөр тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид баривчилжээ.

Уг этгээд нь урд өмнө хулгайлах, дээрэмдэх, хүчиндэх, танхайрах гэмт хэрэг үйлдэж, долоон удаа ял шийтгэгдэж байжээ.

Иймд иргэд орой үдшийн цагаар ганцаараа явахдаа сонор сэрэмжтэй байж, харанхуй гэрэлтүүлэггүй орчинг аль болох сонгон явахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.