2019-12-30 15:311min00

Энэ сарын 31 болон нэгдүгээр сарын 1-нд банкуудын ажиллах цагийн хуваарь

2ft94

Арванхоёрдугаар сарын 31 болон нэгдүгээр сарын 1-нд банкуудын ажиллах цагийн хуваарийг хүргэж байна.

ХААН Банк

XII/31-нд Улаанбаатар хотын бүх салбар болон Өмнөговь аймгийн Оюутолгой тоцооны төв ажиллах бол Завхан аймгийн Арцсуурь/нэгдүгээр сарын 2-ныг дуустал амарна/, Баян-Өлгий аймгийн Улаанбайшинт тооцооны төв амарна.

I/1-нд Бүх салбар, нэгжүүд амарна.

Баярын өдрүүдэд ХААН Банкны

  • Цахим Банк
  • КИОСК машин
  • Экспресс Банк
  • АТМ танд 24 цагийн турш нээлттэй үйлчилнэ.

Төрийн банк

XII/31-нд Бүх салбар энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

I/1-ний цагийн хуваарь хараахан гараагүй байна гэв.

Голомт банк

XII/31-нд Бүх салбар 15:00 цаг хүртэл ажиллана.

I/1-нд Бүх салбар амарна/24 цагаар ажилладаг Солонго салбар I/2-ны өдрийн 09:00 цагт нээнэ/.

Худалдаа хөгжлийн банк

XII/31-нд Бүх салбар энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

I/1-нд Бүх салбар амарна.

Капитрон банк

XII/31-нд Бүх салбар энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

I/1-нд Бүх салбар амарна.

Хас Банк

XII/31-нд Бүх салбар энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Оройн 22:00 цагт Сансарын И-Март салбар 21:00 цагаас хаана.

Нэгдүгээр 01-нд Сансарын И-Март салбар 12:00-21:00 цаг хүртэл ажиллаж, бусад салбар амарна.

Нэгдүгээр сарын 02-ноос бүх банк энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй