Шинэ оны анхны нарыг харахаар тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн Монголчууд бэлгэшээдэг. Иймээс УБТЗ-ын “Аялал жуулчлалын төв”-өөс 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр “Нар харах аялал”-ыг зохион байгуулж байна.
Нар харах аяллын галт тэрэг тухайн өдрийн 05:50 цагт вокзалаас хөдлөх аж.
Тасалбарын үнэ 35,000₮ бөгөөд аяллын хөтөлбөрт галын наадам багтжээ.
“Төмөр замын дуу, бүжгийн чуулга”-ын байрнаас болон 21242644, 21264445 дугаарт холбогдон тасалбарыг худалдаж авах боломжтойг эх сурвалж мэдээллээ.
Шинэ оны анхны нар харах “Нарны галт тэрэгний” аялах цагийн хуваарь: