Нийслэлийн шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд 12 дугаар сарын 31-ний өдөр “Шинэ жилийн баярын цэнгүүн”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгуулах ба олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар дараах төлөвлөлтийг нийслэлийн Тээврийн үйлчилгээний газраас хийгээд байна.
“Шинэ жилийн баярын цэнгүүн” нэгдсэн үйл ажиллагаа өндөрлөхөд их багтаамжийн автобусны 18 чиглэлд 18 автобус Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоол буюу зурагт тэмдэглэсэн “А”, “B”, “С” зогсоолоос суурьшлын цэгүүд рүү үнэ төлбөргүй үйлчлэхээр төлөвлөөд байна.
Үйлчлэх чиглэл болон зогсоолын мэдээлэл:
д/д | Зогсох байршил | Явах чиглэл | Ажиллах автобусны тоо | |
1 | А зогсоол | Зүүн чиглэлд | Сүхбаатарын талбай-Шархад | 1 |
2 | Сүхбаатарын талбай-Улиастай | 1 | ||
3 | Сүхбаатарын талбай-Сэлбэ | 1 | ||
4 | Сүхбаатарын талбай-Офицеруудын ордон | 1 | ||
5 | Сүхбаатарын талбай-Жанжин клуб | 1 | ||
Дүн | 5 | |||
6 | В зогсоол | Баруун чиглэлд | Сүхбаатарын талбай-Баянхошуу | 1 |
7 | Сүхбаатарын талбай-Улаан чулуут | 1 | ||
8 | Сүхбаатарын талбай-Орбит | 1 | ||
9 | Сүхбаатарын талбай-Толгойт | 1 | ||
10 | Сүхбаатарын талбай-Зүүн салаа | 1 | ||
11 | Сүхбаатарын талбай-5 шар | 1 | ||
12 | Сүхбаатарын талбай-Баруун салаа | |||
13 | Урд чиглэлд | Сүхбаатарын талбай-Зайсан | 1 | |
14 | Сүхбаатарын талбай-Нисэх | 1 | ||
15 | Сүхбаатарын талбай-Яармаг | 1 | ||
Дүн | 10 | |||
16 | С зогсоол | Хойд чиглэлд | Сүхбаатарын талбай-Хайлааст | 1 |
17 | Сүхбаатарын талбай-Чингэлтэй | 1 | ||
18 | Сүхбаатарын талбай-3,4 дүгээр хороолол | 1 | ||
Дүн | 3 | |||
Нийт дүн | 18 |
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР